Дарга олширсон ч “шийдэлгүй”

Манай улсад хамгийн түгээмэлд байх зүйлсийн нэг бол яахын аргагүй дарга нар боллоо. Дарга “сэтэртэй” муухан номын /мэдлэг боловсролын/ түүхтэй иргэд олширч юу хийж, юу бүтээсэн нь үл мэдэгдэм аж. Төрийн захиргааны хамгийн бага нэгж болох сум, дүүргээс эхлээд жижиг жижиг дарга нарын цуваа эхэлнэ. Тэд засаг дарга, орлогч дарга, хорооны ИХТ-ийн дарга, дүүргийн ИХТ дарга, орлогчид, нарийн бичгийн дарга гэх мэт маш лон төрлийн даргын албан тушаал гарч ирнэ.

Энэ мэт дарга нараар “бөөстсөн” төрийн алба яг иргэдэд чиглэсэн юу хийдэг вэ? Төрийн үйлчилгээнд үр дүндээ иргэд сэтгэл дундуур л байсаар ирсэн. Нэг дүүрэгт л гэхэд том жижгээсээ хамаараад 45-50 даргатай гэх. Үүнийг есөн дүүрэг, сум, баг, хороо гээд обьект бүрт даргатай.

images

Нийт гуравхан сая хүн амтай, асар их баялагтай, мал аж ахуйн орон гэгдэх манайд зөв зүйл санаачлан хийх дарга нь хэд байгаа вэ? Өөр өөр хэлбэл дарга нарын мэдлэг, ажиллах чадварыг нь хэн үнэлэх вэ. Иргэд угаас ямар ч даргад “муу” дүн тавьсаар ирсэн түүхтэй.

Ингээд дарга нарын тоон дээр үндэслэн хүн амдаа харьцуулахад хувийн хэвшил, орифлеймын захирлууд, төрийн бус байгууллагын тэргүүлэгч, Ерөнхийлөгчид, удирдах зөвлөлийнхөн гээд бүгд багтахаар 4-5 хүн тутмын нэг нь дарга болж таарч байна.

Албан тушаалтай дарга, захирлуудаар “бөөстсөн” манай улс хөгжлийн хамгийн муу үнэлгээтэй, иргэдэд төрийн болон бусад үйлчилгээ үзүүлэхдээ муу болж таарч байна. Тэгвэл ийм олон дарга нар хэнд хэрэгтэй байна вэ?

Бид нийгмийн асуудлаа ч цэгцэлж чаддаггүй өдий хүрсэн гэхээр даргатай даргагүй угаас л муугаар үнэлэгдэх түүх бичигдсээр.

multiple-boss

Төрийн захиргааны хуулиндаа ингээд заачихсан бол дарга нарыг яаж ч чадахгүй биз. Гэхдээ цүнх барьж, тамхинд гүйж байсан нөхөд дарга “сэтэртэй” болоод юу гийгүүлсэн бэ?

Энэ мэт маш олон асуулт гарч ирнэ. Ийн маш олон даргатай ч асуудлаа аятайхан шийдэж чаддаггүй манай оронд “хахсан” даргын хэрэг гарахгүй байх шиг. Даргын “данхар” бүтцээр асуудал шийдэгддэггүй гэдгийг ард иргэд амьдарлаараа, улс орон хөгжлийн түүхээрээ харин ч нэг мэдэрч байна.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …