Самсунг компани “Galaxy” утасны хамгийн сүүлийн загвар болох “Galaxy S8” утсыг зах зээлд 2017 оны сүүлийн хагас жилд гаргахаар болжээ.
Мөн шинэ утсаа ирэх оны 2-р сард Испани Улсад зохион байгуулагдах “Олон улсын Мобайл Конгресс” үзэсгэлэнд олон нийтэд үзүүлэх юм байна.
Самсунг компанийн хувьд энэ оны 8-р сард “NOTE7” утасны шинэ загварыг зах зээлд гаргасан боловч дэлхийн хэд хэдэн орны хэрэглэгчдийн худалдаж авсан утасны батарей дэлбэрч, гэмтсэн тохиолдлууд гарсан. Үүнтэй холбогдуулан компанийн зүгээс хэрэглэгчдийн худалдаж авсан бүх утсыг шинэ утсаар сольж өгсөн.
Тиймээс энэ удаа зах зээлд шинээр гаргаж байгаа “Galaxy S8” утасны эд анги, утасны чанарт илүү их анхаарч ажиллаж байгаа юм байна.
“Galaxy S8” утсыг эхний ээлжинд Солонгос Улсын зах зээлд дунджаар нэг сая орчим воны үнэтэй худалдахаар болжээ.