С.Зориг агсны шүүх хуралд лхагва гаригт болно

18 жил илрээгүй, араасаа олон таамаг, хардлага дагуулсан С.Зоригийн хэргийн шүүх хурлын тов гарчээ. Шүүх хурал энэ сарын 14 буюу ирэх лхагва гаригт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд өглөө 10:00 цагт эхэлнэ.  Хурлаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүх бөгөөд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл анги нь бусдын амь насыг санаатайгаар хохироох гэсэн зүйл анги юм. Тэгвэл шүүх хуралд хохирогчоор С.Зориг агсны дүү, УИХ-ын гишүүн асан, ИЗН-ын дарга С.Оюун оролцох юм байна. Ямартай ч, энэ хэргийн шүүх хурлыг Ерөнхий шүүгч М.Алдарт шилжүүлэн түүнээр шийдвэрлүүлэхээр болж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Түүнчлэн шүүх хурлаар С.Зориг агсны амь насыг захиалсан хүмүүс тодорхой болно гэдэгт олон нийт итгэж байгаа юм.

Төгс

 

Санал болгох мэдээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн иргэдийн талаарх мэдээлэл

Улсын хэмжээнд сүүлийн 9 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 2100 гэмт хэрэгт …