Өдөрт 3-4 аяга кофе уух нь эрүүл мэндэд тустай

images Кофег биед хортой эсвэл сайн гээд олон л яриа байдаг. Тэгвэл сайн чанарын цэвэр хар кофег өдөр бүр тогтмол уух нь таны биед үнэхээр гайхалтай ач тус хүргэдэг юм байна.

1. Ой тогтоолтыг сайжруулна- Английн эрдэмтэд ахимаг насны эмэгтэйчүүдэд хэдэн сарын турш өдөрт 3 аяга кофе уулгахад, кофе уудаггүй хүмүүстэй харьцуулахад ой тогтоолт нь хамаагүй сайн байсан аж.

2- Бие эрхтэнд чулуу үүсэхээс сэргийлнэ- Цөсний чулуу болон бөөрний чулуу гэх мэт эд эрхтэнд чулуу үүсэхээс сэргийлдэг. Эл эрсдэл нь кофе уудаггүй хүмүүстэй харьцуулбал 25 хувь бага байдаг гэнэ.

3- Сэтгэцийн өвчнөөс сэргийлнэ- Өдөрт 3-5 аяга кофе уудаг хүмүүс алцхаймэр буюу сэтгэцийн өвчнөөр өвчлөх эрсдэл нь 65 хувь бага байдаг.

4- Диабетаас сэргийлнэ- Кофенд агуулагддаг антиоксидант болон кофейн нь диабет буюу чихэрийн өвчин тусахаас сэргийлдэг аж.

5- Зүрхний шигдээсээс сэргийлнэ- Өдөрт 4 аяга кофе уудаг хүмүүс зүрхний шигдээс болох магадлал нь энгийн хүмүүсээс 43 хувиар бага байдаг. Гэхдээ тамхи татдаггүй, архи хэтрүүлэн хэрэглэдэггүй бол.

6- Хорт хавдар тусахаас сэргийлнэ- Өдөрт 3-4 аяга кофе уудаг хүмүүс элэгний хорт хавдар тусах магадлал нь кофе уудаггүй хүмүүсийнхээс 41 хувиар бага. Харин эмэгтэйчүүдийн хувьд бүдүүн гэдэсний хорт хавдар тусах магадлал нь 50 хувиар бага байгааг Японы эрдэмтэд тогтоожээ.

7- Үе мөчний өвдөлтийг багасгана- Дасгал хийхээсээ өмнө нэг аяг кофе уух нь үе мөч өвдөх, чилэхээс сэргийлдэг аж.

Анхаарах: Жирэмсэн эмэгтэйчүүд өтгөн кофе уух нь урагт муу нөлөө үзүүлж, зулбах хүртэл аюутай. Мөн зарим хүмүүст кофе нь нойргүйдэх, зүрх дэлсэх гэсэн сөрөг нөлөө үзүүлдэг.

Г.Сонор

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …