Өнөөдөр буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 20-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
ЭМЯ
08.30 цагт: “Эрүүл мэндийн салбарын хөгжилд-Эрдэмтдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг ЭМЯ-ны Б зааланд болно. Хэлэлцүүлэгт яамны удирдлагууд болон 100 гаруй эрдэмтэд оролцох юм. Утас: 99079043
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
09.00 цагт: хэвлэлийн байгууллагын сэтгүүлчид, төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч нарт статистикийн тоон мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах гэж байна. Утас: 95103070
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
09.30 цагт: Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) нь БХБЯ болон МХЕГ-тай хамтран хэрэгжүүлэх “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг сайжруулах төсөл”-ийг угтаж ХАБЭА-н ажилтан, талбайн инженерүүдэд зориулсан “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын семинар”-ыг зохион байгуулна. Утас: 312393
ХХААХҮЯ
09.30 цагт: ХХААХҮЯ, Сангийн яам, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй төсөл”, Хөдөө аж ахуйн инновацийн нэгдэл, ХААИС-ийн Инноваци, бизнес хөгжлийн төв болон “ХАА-н Давхар даатгал” ХК хамтран “Хөдөө аж ахуйн даатгалын бодлого, тогтолцооны шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг ХХААХҮЯамны хурлын танхимд зохион байгуулна.
ГХЯ-НЫ ЗӨВШИЛЦӨЛ ТАНХИМ
10.00 цагт: “НҮБ-ын хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга зам” сэдэвт зөвлөлдөх уулзалт болно. Уулзалтад ГХЯ, ХЭҮК, ХЗДХЯ, Нээлттэй нийгэм форум ТББ, Монголын хүний эрхийн ТББ-уудын форумын төлөөлөгчид оролцож, НҮБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлуудынхаа талаар хэлэлцүүлэг хийнэ.
УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД
10.00 цагт: “ТҮЦ” арга хэмжээний хүрээнд дүүргүүдийн газрын албад зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг буулгана. Утас: 90119120
ТӨРИЙН ОРДОН
11.00 цагт: Шадар сайд У.Хүрэлсүх Онцгой байдал болон бусад хамаарах салбарын алба хаагчдад шагнал гардуулна.
“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11.00 цагт: Элэгний эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөх болсонтой холбогдуулж “Омбол” ХХК-иас мэдээлэл хийнэ.
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН 2-Р БАЙР
14.00 цагт: БНХАУ-ын буцалтггүй тусламжаар байгуулагдсан Стандарт, хэмжил зүйн газар Механик, хүч хатуулгын лабораторийн нээлтийн арга хэмжээ болно. Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, БНХАУ-ын Бүрэн эрхт элчин сайд болон бусад албаны хүмүүс оролцох юм. хаяг: СХД, 18-р хороо Стандарт, хэмжил зүйн газрын 2-р байр /Таван шар “Ач анагаахын их сургуулийн” баруун талд/. Утас: 99650498
БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ
15.00 цагт: ХНХЯ, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх” төслийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын сургалт” зохион байгуулагдсан бөгөөд төгсөлтийн арга хэмжээ Баянгол зочид буудлын нэг давхрын хурлын танхимд болно. Утас: 94030345, 88844482