Туркт ажиллаж, амьдарч, сурч буй Монгол иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Туркэд буй Монгол иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав
Турк Улсад сүүлийн үед террорист бүлэглэлүүдийн алан хядах үйл ажиллагаа ойрхон давтамжтай үйлдэгдэх болсон. Тухайлбал, өчигдөр буюу энэ сарын 19-ний өдөр ОХУ-ын Элчин сайдын амь насанд халдсан хэрэг гарсан. ОХУ-ын Элчин сайд Анкара хотод зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцон үг хэлж байхдаа буудуулж амиа алдсан юм.

Мөн энэ сарын 10-ны өдөр Истанбул хотод амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг дэлбэлсний улмаас 38 хүн амь үрэгдэж, 170 орчим хүн гэмтэж бэртсэн юм.

Иймд Турк Улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг сонор сэрэмжтэй байж, өөрсдийн амь нас, аюулгүй байдлын үүднээс хотын төв, онгоцны буудал, худалдааны төв гэх мэт олон хүн цугларсан газруудаар явахгүй байхыг Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий Консулын газраас анхаарууллаа.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …