Шинэ жилийн бэлгэнд боосон хүнсийг шалгана

Хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор “Эрүүл хүнс эрүүл хүүхэд” сарын ажлыг Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар эхлүүллээ.

Уг ажлын хүрээнд шинэ жилийн баяртай холбогдуулан хүнсний зах, томоохон худалдааны төв, дэлгүүрээр эрүүл ахуй чанарын шаардлагын бүрэн бүтэн байдлыг хангуулах хяналт шалгалт хийж байна. Мөн 50-иас дээш суудалтай зоогийн газруудыг эрүүл ахуй чанарын шаардлагын стандартыг хангуулах зорилгоор дээрх шалгалтанд хамруулж байна.

Нийтийг хамарсан баяр ёслолын үеэр хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг хүүхдийн бэлэг, нийтийн хоол хүнсээр дамжих өвчин гарахаас сэргийлэх, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, ажил үйлчилгээний чанар стандартыг хангуулах зорилготой уг шалгалтыг эхлүүлээд байна.

 Шалгалтыг энэ сарын 5-28-ныг хүртэлх хугацаанд явуулах юм байна.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргаж, хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, …