Японы шинэ Элчин сайд Масато Такаока анхны уулзалтаа хийлээ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока-г Итгэмжлэх жуух бичиг барихтай нь холбогдуулан 12 дугаар сарын 22-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.

mpa-photo-2016-6529

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон М.Такаока-д баяр хүргэж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, харилцан айлчлалын давтамж нэмэгдэж, улс төрийн итгэлцэл гүнзгийрснийг тэмдэглэв. Түүнчлэн энэ оны зургадугаар сард хүчин төгөлдөр болсон Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтэд цаашид анхаарч ажиллах нь чухал байгааг онцлов.

mpa-photo-2016-6539

Элчин сайд М.Такаока Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллана гэдгээ илэрхийлэв.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …