Өнөөдөр эцэг, эхчүүд утааны эсрэг жагсана

“Утааны эсрэг ээжүүд” холбооноос санаачлан өнөөдөр буюу энэ сарын 26-ны өдөр жагсаал хийхээр болсон. Тэд агаарын бохирдол, хотын утаанаас үүдсэн хүүхдийн өвчлөл их байгаад ийнхүү сэтгэл зовниж жагсахаар болсон юм.

                Зохион байгуулагчдын зүгээс бусад эцэг эхчүүдийг идэвхитэй оролцохыг уриалж байгаа аж. Жагсаалд оролцох хүмүүс өөрсдийн үзэл бодол нөхцөл байдлыг илэрхийлэх лоозон самбар лаа зэргээ бэлдэж ирэх юм байна.

Хорт утаа аюултай хэмжээнээс 15 дахин их болсноор хүүхдүүд жилд 2-4 удаа уушигны хатгаа өвчнөөр өвчилж, антибиотек судас рууга байнга шахуулах нь жирийн амьдралын хэвшил мэт болжээ. Мөн утааны шууд бус нөлөөнөөс үүдэн өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, төрөх дөхсөн хүүхдүүд хэвлийдээ амьгүй болж байгаа гэдгийг ээжүүд хэлж байна.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …