ДОХ-ын 140 дэх тохиолдол илэрчээ

ДОХМонголд ДОХ/ХДХВ-ын халдвар авсан иргэдийн тоо энэ долоо хоногт хоёроор нэмэгдэж, 140 болсныг Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс мэдээллээ. Орон нутгаас онош баталгаажуулахаар ирүүлсэн 2 сорьцод шинжилгээ хийхэд ХДХВ-ын халдвартай болох нь батлагдсан байна. Эдгээр нь хоёулаа эрэгтэй, 25-29, 45-49 насны хүмүүс бөгөөд ХДХВ-ын халдварын батлагдсан тохиолдлын тоо 139, 140 болоод байна.

Өнгөрсөн 7 хоногт шинжилгээнд 733 хүн үйлчлүүлснээс 541 нь урьдчилан сэргийлэх болон сайн дураараа хандсан байна. Нийт үйлчлүүлэгчдээс БЗДХ-тай 16 хүн илэрч хавьтлын судалгаа, эмчилгээ, хяналтанд орсон аж. Харин ХДХВ-ын халдварын хоёр тохиолдол шинээр илэрчээ.  Тархвар судлалын ажиллагаа үргэлжилж байна.

Д.Гэгээ Ugluu.mn

Санал болгох мэдээ

Тоглолт тойрсон “Дэд бүтэц”

МУГЖ дуучин Т.Ариунаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тоглолтоо хийнэ. Түүний эмэгтэйчүүдийн баярт зориулсан анхны тоглолт. …