ӨНӨӨДӨР: “Цай үйлдвэрлэгчдийн уулзалт-хэлэлцүүлэг” болно

Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 06-ны Баасан гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.


ХХААХҮЯ

09.30 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд “Цай үйлдвэрлэгчдийн уулзалт-хэлэлцүүлэг” болох гэж байна. Уулзалт хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, төрийн болон шинжлэх ухааны байгууллагууд, орон нутаг, нийслэлийн 25 цайны үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцоно. Утас: 86565055, 96346465


“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: Сүхбаатар аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж аймагт болж буй цаг үе улс төрийн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийнэ.


СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРЭГ

11.00 цагт: JCI Капитал салбар байгууллага, СХД-ийн ЗДТГ, НЭМХ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Энгийн дадлаар эрүүл амьсгалъя” төслийн арга хэмжээ болно. Уг арга хэмжээний үеэр СХД-т сурч, амьдарч буй хүүхдүүдэд зориулсан гадаад хэлний сургалт үнэ төлбөргүй явуулдаг “Open world” олон улсын боловсролын академид суралцдаг 500 хүүхдэд агаарын бохирдлоос хамгаалах шүүлтүүр бүхий амны хаалт бэлэглэх юм. Утас: 99118573, 96996655


АРДЧИЛСАН НАМ

12.00 цагт: АН-ын байранд ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийнэ. Утас: 88028646


ХАНГАРДИ ОРДОН

14.00 цагт: Нийслэлийн ЕБС-н сурагчдын сагсан бөмбөгийн “Улаанбаатар лиг”-ийн шигшээ тэмцээний сугалаа явуулах ёслолын арга хэмжээг Нийслэлийн Хангарди ордны 14 давхарт зохион байгуулна.

Санал болгох мэдээ

Хөгжлийн “Шилэн тааз”-ыг хагалах нь

Хэдэн жилийн өмнө 4-р цахилгаан станцаар ороод явж байхад тухайн үеийн станцын дарга “Монгол Улс …