Монголын Сайтын Холбооны III  чуулган болно

Монголын Сайтын Холбоо 2 жил тутамд нэгдсэн чуулганаа зохион байгуулж, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө шинэчлэн сонгодог.

2015 оны 1 сард болсон II чуулганаар Удирдах зөвлөлийн 21 гишүүдэд өөрчлөлт оруулж, шинэчлэгдсэн Удирдах зөвлөлөөсөө breakingnews.mn сайтын захирал Х.Мандахбаярыг Ерөнхийлөгчөөр  сонгож ажиллуулжээ.

Монголын Сайтын холбоо өнгөрсөн 2 жилд цахим сэтгүүлзүйг хөгжүүлэх, энэ салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олон ажлыг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форумыг төрийн болон төрийн бус 16 байгууллага, 800 орчим сэтгүүлчдийг оролцуулан зохион байгуулж, Улаанбаатарын цахим тунхагийг гаргасан, цахим сэтгүүл зүйн анхны ангийг Отгонтэнгэр их сургуультай хамтран нээсэн, Орон нутгийн сайтуудын анхдугаар чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахим сэтгүүлзүйн нэрэмжит төгөлийн шав тавьсан, “Web awards 2015” Цахим салбарын оны тэргүүн наадмыг зохион байгуулсан зэрэг олон ажлуудыг дурьдаж болох юм.

Монголын Сайтын Холбооны II чуулганаар сонгогдсон Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаан дахь сүүлийн Удирдах зөвлөлийн хурал өчигдөр буюу 2015 оны 1 дүгээр сарын 5-нд болж, Монголын Сайтын Холбооны III чуулганы товыг  2017 оны 1 сарын 7-ны өдрийн 14:00 цагаас зохион байгуулах шийдвэр гарч, чуулган зохион байгуулах ажлын хэсгийг байгуулжээ. Ингэснээр тус ажлын хэсэгт Холбооны удирдлагын бүрэн эрх  шинэ Удирдах зөвлөлийн гишүүд сонгогдох хүртэл түр шилжиж байгаа юм.

Чуулган зохион байгуулах ажлын хэсэг чуулганд оролцох  гишүүн сайтуудыг бүртгэх, мандат олгох, чуулган зохион байгуулагдахад шаардагдах бэлтгэл ажлыг хангах юм. Монголын Сайтын Холбооны III чуулганд холбооны гишүүн сайт бүр нэг саналын эрхтэйгээр оролцон, Удирдах зөвлөлийн 21, Хяналтын зөвлөлийн 11 гишүүнийг 2 жилийн хугацаатайгаар сонгоно.

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …