Налайхад 14 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоов

Налайх дүүргийн Засаг даргын “Мал амьтны галзуу өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай”  захирамжаар 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоолоо.
Нэгдүгээр сарын 4-ний өдрийн 10.12 цагт Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрсантай холбоотой Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид шуурхай ажиллаж,  дээж аван нийслэлийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид хүргүүлжээ. Лабораторийн шинжилгээгээр нохдоос авсан дээж мал, амьтны галзуу өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна.
Налайх дүүргийн нэгдүгээр хороонд тавьсан хязгаарлалтын дэглэм энэ сарын 19-ныг хүртэл үргэлжлэх аж.
Галзуу өвчний тохиолдол гарсан тухай мэдээллийг энэ сарын 6-ны өдөр нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг  Налайх дүүрэгт ажиллаж,  шуурхай арга хэмжээ авч буйг албаныхан хэллээ.

Санал болгох мэдээ

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэргэжлийн салбар зөвлөл хуралдлаа

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэргэжлийн салбар зөвлөл 2026 оны анхны хуралдаанаа хийлээ. Хурлаар  салбар …