Судлаач Б.Хандармаа “Алтан мутрын залуужуулах жор” номоо гаргалаа

Судлаач, орчуулагч Б.Хандармаа “Алтан мутрын залуужуулах жор” номоо гаргажээ. Дорно дахины уламжлалт аргаар эрүүл амьдрах, цэгэн эмчилгээгээр  биеийн бүх эрхтэнээ анагаах боломжтой гэдгийг   номын зохиогч Б.Хандармаа онцолж байна. Тус номонд дорно дахины уламжлалт эмчилгээний арга, хөлийн тавхай, гарын алга зэрэгт массаж бариа хийснээр бүх биеийг эрүүлжүүлэх талаар судалгааны бүтээлд тусгасан байна.

Номын зохиогч Б.Хандармаа “Эрүүл амьдрахын нууц нь энгийн дадал, зуршлаар бий болно. Япон, Солонгос, Хятад гээд урт насалдаг ард түмний нууц бол хөлийн тавхайдаа иллэг хийж өгөх байдаг. Бид ч гэсэн урт наслах бүрэн боломжтой. Та орой унтахын өмнө 10–15 минут хийхэд л илүүдэл жин, стресс, нойргүйдэл зэрэг маш олон асуудлыг нэгэн зэрэг шийдэж өгдөг бөгөөд та бүхий л өвчлөлөөс урьдчилан сэргийлж, өөрийн өвчнийг өөрөө анагаах чадвартай болно. Дорно дахины ард түмний эрүүл саруул, залуу сайхан байдаг нууц нь орой унтахын өмнө хөлийн тавхайдаа иллэг хийхэд оршдог. Энэхүү дорно дахины ард түмний олон зууны туршид хэрэглэж буй аргийг “Алтан мутрын залуужуулах нууц жор” номноос цогцоор нь сураад өдөр тутамдаа хэрэгжүүлээрэй” гэсэн юм.

Тус бүтээл  Интер, Аз хур, УИД-ын Мажестик, Мир, Билэг, Mmarket.mn номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.

      Т.Амараа 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …