Тамхинаас гарахыг хүссэн хүмүүст

Өнөөдөр дэлхийн хүн амын 58 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа байдаг ажээ. Тамхи татах нь эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг болон хор уршгийн талаар эрдэмтэд аль хэдийнэ шинжлэн баталсан байдаг. Эрүүл мэнддээ анхаарч хүмүүс тамхинаас гарахыг хүсдэг боловч энэ бүхэн нь бүтэлгүйтэх нь олонтаа. Тамхины найрлагад байдаг никотин нь их хэмжээгээр мансууруулах чадвартай, хор хөнөөлтэй бодис юм.

         Хэдийгээр тамхинаас гарах олон хүний оролдлого бүтэлгүйтдэг ч бас чамгүй олон хүн амжилттайгаар тамхинаас гарч чаддаг байна. Хэрвээ тамхинаас гарахаар шийдсэн бол зорилгоо хэрэгжүүлж эхлэх өдрөө сайн товлоорой. Амралт, баярын өдөр, аливаа томоохон үйл явдалтай давхцуулж энэ бүхнийгээ хэрэгжүүлнэ гэвэл үлгэр болно. Учир нь энэ л үед таны стрес жирийн үеийнхээс хамаагүй өндөр байдаг юм. Тиймээс ч таны тамхинаас гарах боломж тань багассаар, дахин тамхиа барьж авахад хүргэдэг байна.

        Тамхиа хаяж эхлэхэд таны жин бага зэрэг нэмэгдэж эхлэвэл энэ бүхэнд санаа зовох хэрэггүй. Тамхины никотины хэмжээ биенд үгүй болсоор метаболизмийн үйл ажиллагаа хэвийн болж жин нэмдэг аж. Тамхи татдаг байхдаа та аливаа хоол хүнсээ тамхиар орлуулдаг байснаас жин бага байдаг байжээ хэмээн ойлгох хэрэгтэй.

        Хүмүүсийн тамхи татах оролдлого эхний удаадаа голдуу бүтэлгүйтдэг учраас шантралгүй дахин дахин оролдох ёстой ажээ.

        Тамхиа хаяхаар шийдсэн бол үнсний сав, асаагуур, шүдэнз гээд л тамхитай холбоотой бүх зүйлээ гэрээсээ болон ажлын өрөө, машинаасаа холдуулаарай. Нэг ширхэг тамхи таны нүдэнд ил байх нь дахин тамхи татах дуршлийг тань төрүүлдэг гэдгийг санаж яв.

        Тамхинаас гарч байгаагаа ойр дотны хүмүүстээ мэдэгдэж, тусламж гуйсан ч болно. Хамгийн гол нь хажууд нь тамхи татахгүй байхыг гуйж, гаргасан ааш занг тань тэвчээртэй, хүлээцтэй хүлээн авч байхыг хүсэх хэрэгтэй. Учир нь тамхинаас гарах үед хүний сэтгэл санаа их тогтворгүй болдог ажээ.

        Мөн үүнээс гадна эрүүл мэндийн талаас тусламж авах хэрэгтэй гэнэ. Жишээлбэл, тамхинаас гаргах наалтыг өдөр бүр нааж, бохь , гаа зэргийг тамхи татахыг хүссэн үедээ хэрэглэж байх нь танд тустай аж.

        Тамхинаас гарахад хамгийн хүнд хэцүү үед эхний долоо хоног ордог бөгөөд энэ цаг хугацаагаа давсан тохиолдолд  тамхинаас гарахад амар хялбар болдог байна.

        Та тамхиа гартаа барьж, амандаа үргэлж зууж байсан учир тамхиндаа дасал болсон байдаг. Иймээс ч энэ бүхнээ орлуулж шүдний чигчлүүр, модон чихэр, лууван зэргийг хэрэглэж байх хэрэгтэй гэнэ.

        Тамхианаас гарж байгаа хүн архи, кофе ууж байгаа үедээ, ажлын амралтын үедээ, стрест орохдоо, өглөө босохдоо, машин барьж байх үедээ, хоол идсэний дараа тамхийг их үгүйлдэг ажээ. Тиймээс тамхинаас гарж байгаа үедээ өдөр тутмын хэмнэлээ бага зэрэг өөрчилж, дараах зөвлөгөөнүүдийг дагаарай.

        -Өдөрт найман аягаас багагүй цэвэр ус уух нь биен дэх хорыг гадагшлуулж, биеийг тань хөнгөн шингэн байлгана.

        -Кофений оронд шинэхэн жүүс, сүү, цай ууж байгаарай.

      -Хоолоо маш сайн тохируулж, эрүүл хүнс хэрэглээрэй. Түргэн хоолны газрын хүнс болон давс чихэр ихтэй хүнснээс аль болох татгалзаарай.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …