Чингис Голд, Найрсаг архины шилийг хэргийн газраас баримтаар хураан авчээ


Өчигдөр таван хүн шингэн зүйлд хордон нас барсан хэрэг Баянгол дүүргийн 2-р хороонд гарсан. Хэргийн газраас эд мөрийн баримтаар “Мөнхжин-Од” компанийн “Найрсаг”, “Жем” компанийн “Gold Chinggis” архи, “Гайхмаараа” цонх, толь цэвэрлэгчийн савыг хураан авсан байна.  Одоогоор нас барсан иргэд метилийн спирт, дээр дурьдсан архинд хордсон эсэх нь тодорхойгүй байгаа.

Өнөөдрийн байдлаар “Мөнхжин-Од” компанийн “Найрсаг” гэх бүх архийг хураагаад байгаа. Мөн шинжилгээнд  “Жем Интернэшнл” ХХК-ийн үйлдвэрлэдэг Чингис Голд архийг өгөөд байгаа юм.

Хэрвээ дээр дурьдсан архинуудаас хордсон нь шинжилгээгээр тогтоогдвол “Мөнхжин-Од” компани дахин арга хэмжээ авхуулна. Харин “Жем Интернэшнл” ХХК найдваргүй архи үйлдвэрлэдэг эсвэл тус үйлдвэрийн архийг хуурамчаар үйлдвэрлэсэн зэргээр олон асуудал үүсэх болно. “Жем Интернэшнл” ХХК-ийн архийг хуурамчаар үйлдвэрлэж байсан тохиолдол гарч байсан. Тодруулбал 2013 онд “Мөнхжин-Од” ХХК нь “Жем интернэшнл”, “Спирт бал бурам” зэрэг архины шил савыг ашигласан, хуурамч акзиз нааж хямд үнээр борлуулж байсан нь ШӨХТГ-аас  хийсэн гэнэтийн шалгалтаар тогтоогдсон байдаг.

Чухам ийм учраас “Жем Интернэшнл” ХХК өөрийн  бүтээгдэхүүн үү хуурамч архи уу гэдгийг шинжилгээгээр тогтоох хүртэл байгууллагын нэрийг гаргахгүй байхад ихэд анхаарч байгаа аж. Улмаар бүх бурууг “Мөнхжин-Од” компанийн “Найрсаг” гэх архинд тохохоор төлөвлөөд байгааг эх сурвалжууд хэлж байна.  Үнэн худлыг нь цаг хугацаа харуулах болно.

Тиймээс иргэд “Мөнхжин-Од” компани, “Жем Интернэшнл” ХХК-ийн бүтээгдэхүүн болон бусад архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг  сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: tac.mn

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …