Энэ сарын 18 наас 1-6 сарын хугацаатай авч байгаа тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас 15 болгож бууруулсан. Ингэхдээ шийдвэр гаргахаас өмнө зээлтэй байсан иргэд төлж дуусаад шинээр зээл авах тохиолдолд 15 хувь руу шилжинэ. Нийт тэтгэвэр авагчдын 91 хувь нь Хаан болон төрийн банктай харилцдаг бөгөөд харъяа яам гэрээ байгуулж хүүг бууруулсан. Үүнээс гадна иргэн өмнө нь зөвхөн дээрх хоёр банкаар тэтгэврээ тогтоолгодог байсан бол нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс тэтгэвэр авах иргэн үйлчлүүлэх банкаа өөрөө сонгодог болжээ. Ингэснээр банкууд үйлчлүүлэгчээ татахын тулд шимтгэл, зээлийн хүү буурах, үйлчилгээ сайжрах гээд шударга өрсөлдөөний зарчимд шилжих ач холбогдолтой гэж салбарын яам харж байгаа гэнэ. Одоогийн байдлаар шинээр тэтгэвэр тогтоолгосон 6000 гаруй хүн өөрсдөө банкаа сонгосон бол урьд нь тогтоолгосон 5000 гаруй хүн дээрх хоёр банкаас шилжиж өөр банк сонгосон байна.