“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг шалгаж эхэлжээ

 

      Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгийнхэн Эх орон намын дарга, “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатын албан өрөө, гэрт нь нэгжлэг хийжээ. Учир нь тэрээр Чингис бондын хөрөнгөөс тус банкаар дамжуулан компанидаа ямар ч барьцаагүй хоёр удаа зээл авсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр эхний удаа 14 сая, дараа нь есөн сая ам,доллар авч, нэг ч удаа эргэн төлөлт хийгээгүй байна. Үүнтэй холбоотойгоор АТГ, ЭЦГ-ын ажлын хэсгээс томилогдсон мөрдөн байцаагч өнгөрөгч Пүрэв гаригт Хөгжлийн банкны удирдлагуудтай ямар нэгэн ашиг сонирхолтой байж болзошгүй учир мэдүүлэг авах, зарим эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авахаар очжээ. Харин энэ үеэр Б.Эрдэнэбат мөрдөн байцаагч н.Батболдод гар хүрсэн байна. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэх үндэслэлээр ЦЕГ-ын Тусгай субьектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлжээ.

Э.Ариун

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …