МЧБХ-г эсэргүүцэж, Түр хороо байгуулжээ

     

      Монголын чөлөөт бөхийн холбоо их хурлаа хуралдуулж, Удирдах зөвлөлөө сонгох гэсэн ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Улмаар Удирдах зөвлөл хуралдаж, УЗ-ын даргаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Батбаярыг томилсон билээ.

МЧБХ-ны энэхүү үйл ажиллагааг хууль бус хэмээн үзэж буй  дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Хосбаяр, тамирчин Ц.Цогтбаяр, Г.Мандахнаран тэргүүтэй 40 гаруй тамирчин хуралдаж, Түр хороо байгуулсан байна. Тус хорооны даргаар ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар сонгогдон ажиллаж байна. Тэд өнөөдөр энэ талаараа “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх юм байна.

Эх сурвалж: MGLRADIO 102.1

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …