Өмнөд Солонгосын Сөүл хотын захиргаанаас хотын бага сургуулийн хананы өнгөний талаар сүүлийн зургаан жилийн турш судалгаа хийж, судалгааныхаа үр дүнг танилцууллаа.
Судалгаагаар сургуулийн хана бүдэг ногоон өнгөтэй байх нь сурагчдыг бага стрессдүүлдэг болох нь тогтоогджээ. Бага ангийн сурагчдын дунд явуулсан санал асуулгаар сурагчид сургуулийн дотор хана ногоон өнгөтэй байх нь тэднийг бага стрессдүүлж, сурч боловсроход нь тус дэм өгч буйг хэлжээ. Үүнээс өмнө сурагчдаас сургуулийн дотор хана өнгө ямар өнгөтэй байвал зүгээр байна, ханан дээр ямар зураг байвал тэдэнд илүү их таалагддаг тухай санал асуулга явуулсан аж. Ингээд сургуулийн ханыг дийлэнхи сурагчдын сонгосон бүдэг ногоон өнгөөр будахын сацуу зургаар чимэглэжээ.
Ингэхэд судалгаанд оролцсон сурагчдын стресст автах явдал 20%-иар буурч, сургуульдаа ирэхдээ дуртай, хичээлдээ идэвхтэй болж өөрчлөгдсөн нь ажиглагдсан байна.
Тиймээс эдүгээ Сөүл хотын захиргаанаас 27-н бага сургуулийн дотор ханыг сурагчдаас авсан санал асуулгын дагуу бүдэг ногоон өнгөөр будаж, дээр нь зураг зурсан байна. Мөн энэ жил дахин 30-н бага сургуулийн ханыг ингэж өөрчлөхөөр болжээ.