Орчин цагт бөө мөргөл ихэд дэлгэрэн монгол түмэн маань ч эрт цагын тэнгэр шүтлэгтээ ихэд итгэн биширдэг болсон. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр бөөгийн нэрээр барин бизнес хийх, аархах омгорхох,хараал жатга, элдэв хар муу зүйлийг үйлдэх, багшилж буй багш шавидаа тийрэн залж өгөх эсвэл шавь өөрийн буруугаас болоод дайруулан биедээ тийрэн албин суулгах нь элбэг болжээ. Тиймээс та бүхэндээ тийрэн албинг энгийн хүн ч ялгаад мэдчих багахан хэмжээний шинж тэмдэгүүдийг хэлж өгье гэж бодлоо. Мэлмий нээгдээгүй мэдрэмж хөгжөөгүй хүмүүс онго тийрэн хоёрыг ялгахад ер нь ихэд бэрхтэй бараг л ялгаад хархад эргэлзмээр зүйлүүд их бий. Тэгвэл багахан харьцуулалт хийгээд тайлбар өгье гэж бодлоо. Онго нь нэгэн бодлын маш их энерги эрчимийн ундрага болохоор их халуун дулаан байдаг.
Амар мэндийн мэдээд золгох гээд очиход хүртэл өөдөөс нь халуу төөнөж байх жишээтэй. Гараас нь барихад хүртэл дулаахан цаанаа л хүний сэтгэлийг амгалан болгож байдаг. Харин албин тийрэн нь хүйт татуулсан зэвхий хүйтэн мэдрэгддэг төдийгүй гараас нь атгаад авахад хүртэл мөс шиг хүйтэн цэвдэг байдаг. Мөн онгод нам сууж найралж, удаан сууж ундаалж, удамдаа буруу зөрүүг нь тайлбарлан хэдэн цагаар ч хамаагүй залардаг бол албин тийрэн нь өрөмний өт шиг байн байн гэдэн годон хийж хөдөлж суудал дээрээ тогтож заларч дийлэхгүй хөдөлсөөр байдаг. Бас нэг таних арга нь онго тэнгэрийн хүртэж буй идээ ундаа нь ихэд цөөхөн байдаг бол ундаалга хийх төдийхнөөр хүртдэг бол албин тийрэнгийн идээ унд нь найр наадамд ирсэн аятай бүхий л зүйл нь бэлэн хүртэхдээ ундаалах төдийхөн биш өлсөж үхэх гэж буй аятай өлсгөлөн байдаг.
Онго тэнгэрийн хуяг хуяг худрага нь үйлэндээ зориулагдан хэрэгтэй зүйлсээ нэмж ихэд энгийн байдаг бол тийрэнгийн хуяг худрага нь элдэв янзын ганган чамин чимэг ихтэй олон зүйлсийг нэхэн хаан хатан аятай ганган хээнцэр байх нь элбэг. Онго тэнгэр нь худал хэлэх цээртэй байдаг учраас төдийлөн бураад байдаггүй үнэнийг өчдөг бол харин тийрэн нь тэнгэр зохиох болон тэр уул усны эзэн тийм тэнгэр гэх зэргээр байхгүй зүйлийг зохион бурдаг. Онгод алдах үе байдаг бол тийрэн хүмүүнийг биширтэл айлдаж итгэлийг өөртөө татаж онго тэнгэрээс дутахааргүй асуусан зүйлийн хэлж аархдаг. Мөн тийрэнтсэн улаач нарын өмсгөл хуягын ажаад байхад ихэнх нь улаан өнгийн хуяг худрагтай байх юм.
Онготой хүмүүний ажил бусдын л адил бүтэх бүтэхгүй үе байхад тийрэн залсан хүмүүний санасан бүхэн нь бүтэж байх жишээтэй. Онго бирд биш учир бүхныг хийж бүтээж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй. Ялгаа нь гэвэл албин тийрэн залсан хүн 3-4 жилдээ гялалзан баяжиж баярлаж байхад тэр тийрэн нь өөрийн дийлэх чадалтай болоод ирэх үедээ удам судар болон өөрийг нь дотроос нь идэн хорлох амь насыг авах үхэл хагацал тохиох зэрэгээр хор хөнөөлөө хүргэж үхэлд нь бэлдэж байдаг бол онгоороо бөөлж буй улаач хийсэн үйлийн буянаар буянаа хүртэж насаараа бөөлсөөр дуусдаг.
Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэгчээр онгууд маань тиим л байдаг. Олон зүйлийг нуршаад байлгүй энгийн хүн ялгаж мэдэхээр багахаан зүйлийг чадан ядан тайлбарлан утгын гаргах гэж хичээлээ. Энэ бүх зүйлийг тийрэнтсэн улаач нарыг ажин байж сурсан болохоор буруудахгүй байх гэж найдаж байна.
Харыг нь цайруулж
Хатууг нь зөөллөж яваарай та бүхэн минь…