Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст цас орж, ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 01 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон говийн аймгуудын зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Эг, Хараа, Ерөө голын хөндийгөөр 22-27 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-18 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 хэм хүйтэн байна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …