Самсунг корпораци “Галакси Эс-8” утсаа гуравдугаар сарын 29-нд олон нийтэд үзүүлэхээр болжээ

Өмнөд Солонгосын “Самсунг” корпораци “Галакси” загварын гар утасны шинэ загвар болох “Галакси Эс-8” утсаа ирэх гуравдугаар сарын 29-нд олон нийтэд үзүүлэхээр төлөвлөжээ.

Шинэ загварыг утсыг гуравдугаар сарын 29-нд АНУ болон Европийн холбооны гишүүн хэд хэдэн улсад нэгэн зэрэг нийтэд үзүүлэх аж.

Харин “Галакси Эс-8” утсыг 4-р сарын 21-нд дэлхийн зах зээл дээр борлуулж эхлэх ба утасны үнэ дунждаар 849 доллар байх ажээ.

Сонирхуулахад, “Галакси Эс-8” гар утас эдүгээ дэлхий дахинд үйлдвэрлэгдэж байгаа ухаалаг гар утаснууд дундаас орчин үеийн технологийн дэвшлийг багтаасан гар утас байх юм байна.

Санал болгох мэдээ

Хөл бөмбөгийн ДАШТ-1934

2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн …