Таны толгой яаж өвддөг вэ?

1109150030 Анхдагч толгой өвдөлт:

Өвдөлтийн шинж дух,чамархай, зулай, дагзны доторхи бүтцүүдээс гаралтай авч органик шалтгаангүй толгой өвдөлтийг анхдагч өвдөлт буюу толгойн биеэ даасан өвдөлт гэнэ. Анхдагч хэв шинжийн толгой өвдөлтөнд
Судасны   /Мигрень/
Бүрхэвчийн    /Мэнэн/
Булчингийн   /Хүчдэлийн толгой өвдөлт/
Гавлын дотоод  даралт  ихсэлтийн өвдөлт болон бүтцийн өөрчлөлттэй холбоотой бус  толгойн өвдөлтүүд орно.

Хоёрдогч  толгой өвдөлт:
Гавал тархины гэмтэл, халдвар,хавдар, хордлого, эм бэлдмэлийн сөрөг нөлөөлийн улмаас, мөн, Хоолой чихний өвчин, шүд, нүдний даралт ихсэх өвчин, цусны даралт ихсэх, багасах өвчин, бусад эрхтэн системийн үрэвсэлт өвчний үед тухайн эмгэгийн шинж тэмдгийн бүрдэлд орж илэрнэ.

Булчин хүчдэлийн толгой өвдөлт:
Гавлын дуулганы хөндлөн судалт булчингийн тонус ихэссэнтэй холбоотой үүснэ. Толгой нийтдээ хөшиж дүүрэх, чинэрч өвдөх, хавчигдаж байгаа юм шиг өвдөх, дарагдаж    өвдөх зэрэг зовиур ажиглагдана. Улмаар өвдөлт 2 талын чамархай, толгойн орой, дагз  мөр  хүзүү  рүү  дамжина.

Толгой өвдөх шалтгаан:   
–    Стресс,сэтгэл түгшлийн нөлөөгөөр толгойн булчингийн тонус ихсэх
–    Толгой хүзүү нэгэн хэвийн байрлалд удаан хугацаагаар ажиллах
–    Бүгчим болон дуу чимээ ихтэй газар удаан  байх
–    Компьютор дээр  1 цагаас дээш удаан хугацаагаар тасралтгүй суух,тоглох

Зөвлөгөө:
–    Даарч, хөрөхөөс сэргийлэх
–    Эмчилгээг эмчийн заалтын дагуу курсээр хийлгэх.
–    Нөхөн сэргээх эмчилгээнүүдийг хийлгэх

Урьдчилан  сэргийлэлт   
–    Халуун, хүйтний нөлөөнд  автагдахгүй байх , халуун наранд  хэт халахгүй,
–    Хүйтний улиралд тогтмол малгай өмсөж явах хэрэгтэй
–    Ажлын ачаалалаа тохируулж  ажиллах
–    Стресст өртөхгүй байх / хэзээч бүү уурла /
–    Гэмтэл авахаас үргэлж  сэргийлж  явах / гэмтэл авсан үед яаралтай эмчид үзүүлж  эмчилгээг  хурдан  шуурхай хийлгэх  хэрэгтэй.
–    Удаан хугацаагаар толгой өвдсөн үед юунаас болж  байгааг  тогтоолгох,
–    Шинжилгээ  хийлгэх / толгойн зураг,нүдний уг харуулах ,КТГ /
–    Хавдар,халдварт өвчнөөс урьдчилан  сэргийлэх  үзлэгт  тогтмол орж байх.
–    Эмийг  өөрийн  дураар  хэрэглэдэг  муу зуршилаас салж, эмчид хандаж   эмчийн  заавраар  хэрэглэх хэрэгтэй.
ugluu-logo5

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …