Монгол түмний уламжлалт баяруудын нэг Сар шинийн баярыг тохиолдуулан “Дархан Минж” компаниас хэрэглэгч та бүхэндээ зориулан “МОНГОЛ ДЭЭЛНИЙ НЭХИЙ ДОТОР” үйлдвэрлэн худалдаалж байна.
Хурган дотор юмуу хиймэл дотроос өөр сонголтгүй байсан Монгол түмэндээ зориулан “Дархан Минж” компаниас шинээр гаргаж буй тус үйлчилгээнд, Монгол дээлний нэхий дотор биеийн хэмжээнд таруулан хийх, Бэлэн дээлний өнгөнд нэхий дотор хийлгэх, Дээлний өнгийг авчран нэхий дотортой дээл хийлгэх, Нэхий дотортой дээл захиалгаар хийлгэх зэрэг үйлчилгээ багтжээ. Мөн сар шинийн баярыг угтан үнийн хямдралтай худалдааг 1-р сарын 30-ны өдрөөс эхлэн зарласан бөгөөд хэрэглэгч та бүхэн энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв гарагуудад 80.000, Баасан, Бямба, Ням гарагуудад 70.000 төгрөгөөр хямдруулан авах боломжтой ажээ.
Энэ дашрамд дуулгахад урамшуулалын хугацаа ердөө энэ 7 хоногт байгаа тул та бүхэн яараарай.