Зайрмагтай кофег хэрхэн бэлтгэх вэ?

                                                                                                     Нимбэгтэй кофе

Нимбэгтэй кофе:100 гр өтгөн чихэрлэг кофег өндөр шилэн аяганд хийгээд зүсэм нимбэг, 2-3 ширхэг нунтаглаагүй кофены үрийг сахарын пудртэй дээрээс нь нэмнэ.

Африк кофе

Африк кофе:100 гр усан дээр цайны халбага  кофе нэмээд, хагас халбага нунтаг какао, чихэр, ямар нэг жимсний хальс хийгээд буцалгана. Энэ кофег халуунаар нь уухад гайхалтай тансаг мэдрэмж төрдөг аж.

Бразил маягийн кофе

Бразил маягийн кофе:Хавтгай шоколадны талыг үйрүүлэгчээр үрээд нунтаг кофендоо нэмнэ. Дээрээс нь аяга халуун сүү хийж дүрээд сайтар хутгаарай. Уухын өмнө халбага цөцгийн тос хийхээ мартуузай.

Хар кофе

Хар кофе:Хар кофег бэлтгэнэ. Бүтэн хагас цайны халбага кофег стакан усанд тооцоолж бэлтгэнэ. Кофегоо хүйтэн усанд хийж буцалгана. Кофены амтыг тодотгохын тулд чимх давс, какао нэмээрэй.

Варшав кофе

50 гр халуун хар кофенд аяга дүүртэл халуун сүү нэмж, элсэн чихрээр амтална. Буцалгаад хөөсөртөл нь хутгах хэрэгтэй.

Холимог кофе

Холимог кофе:Хагас литр халуун сүү, 3/8 литр хар кофе, элсэн чихэр . Хийх арга:Хоёр ундааг хооронд нь холиод амтална.

Зайрмагтай кофе

Зайрмагтай кофе:Хагас литр хар кофе, хоёр ширхэг цөцгийтэй зайрмаг, хутгаж хөөсрүүлсэн цөцгий эсвэл крем орно.Хийх арга:Кофег дөрвөн стаканд аягалан дээрээс нь зайрмагаа хийж цөцгий, кремээр бүрнэ. Соруулаар уухад тохиромжтой.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. …