Будда гэж Санскрит хэлний “сэргэн дэлгэрсэн” буюу “жинхэнэ амьдралын үнэн, утга учрыг олж мэдэхийг хичээх тусам хүн төөрөгдлөөс аажмаар сэрнэ” гэсэн утгатай, бурханыг заасан үг болно.
Бурхан багшийн найман сургаалийг уншина уу . Үүнд:
- Багаас эхлэх нь зүгээр: Домбо хүртэл бага багаар дүүрдэг. Мэргэжилтэн бүр анх сонирхогч байсан. Хэрвээ та тэвчээртэй ба тууштай бол амжилтад заавал хүрнэ. Хэн ч нэг шөнийн дотор амжилтад хүрэхгүй. Гол нь домбоо дүүртэл нь тэвчээртэй тууштай байх хэрэгтэй.
- Бодол биеллээ олдог: Бидний бодол бол бүх зүйл. Хүн буруу бодолтой байх юм бол түүнийг буруу зүйл л дагана. Харин зөв бодолтой бол түүнийг аз жаргал хүлээж байгаа. Зөв амьдрахын тулд тархиа зөв бодлуудаар дүүргэх хэрэгтэй. Зөв бодол таны юу хүсэж байгааг өгнө. Харин буруу бодол таныг үгүй хийх болно.
- Уучлал: Хэн нэгнийг уучлахгүй дотроо хадгалах нь халуун цог гартаа атгаж тохирсон мөчид гомдоогч руугаа шидэхийг хүлээхтэй адил. Энэ нь та ч гэсэн өөрийгөө гэмтээж байгаа гэсэн үг. Уучилж сурснаар та өөрийгөө чөлөөлөх болно. Уучилж, мартаж сурах хэрэгтэй.
- Таны үйлдэл утга учиртай: Өдөр бүр зүгээр суугаад байх юм бол та яасан ч хөгжин дэвшихгүй. “Бурхан шувуу бүрд хорхой өгдөг ч үүрэнд нь шиддэггүй” гэдэг үг бий. Буддын хэлснээр “Шаргуу хөдөлмөрлөх хүний тавиланд би итгэдэггүй. Харин зүгээр суудаг хүний тавиланд итгэдэг”. Тэгэхээр таны хувь тавилан таны гарт байна.
- Ойлгохыг хичээ: Бид үнэний төлөө биш өөрийн зөвийн төлөө тэмцдэг болж. Эхлээд ойлгож дараа нь өөрийгөө ойлгуулахыг хичээ. Та нөгөө хүнийгээ үзэл бодлыг ойлгохын тулд бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Зөв байснаас жаргалтай байсан нь илүү.
- Өөрийгөө ял: Мянган тулаанд ялснаас өөрийгөө ялсан нь дээр. Та ялж чадах юм бол энэ ялалтыг танаас хэн ч булааж чадахгүй. Өөрийгөө ялахын тулд өөрийн бодлоо удирдаж сурах хэрэгтэй. Та өөрийн бодлыг удирдаж чадахгүй гэж бодож байвал нэг зүйлийг санах хэрэгтэй. Өөрийн толгой дээр нисэж буй шувууг та зогсоож чадахгүй ч таны толгой дээр үүрлэхийг зогсоож чадна.
- Дотоод сэтгэлийн амар амгалан:Зүрхэнд байгаа зүйлийг гаднаас хайх хэрэггүй. Эв нэгдэл бол шинэ байр, шинэ утас эсвэл шинэ ажил биш гэх мэт эд зүйл биш. Дотоод сэтгэлийн амар амгаланг та өөрөөсөө хайж олох болно.
- Талархаж амьдар:Та хоолтой байгаадаа талархах ёстой, хэрвээ хоолгүй байвал гэр оронтой байгаадаа, хэрвээ гэр оронгүй байгаа бол өвчингүй байгаадаа, хэрвээ өвчинтэй байгаа бол амьд байгаадаа таларх. Талархах зүйл хаана ч хэзээ ч олддог. Өчигдөр унтах гэж хэвтээд өнөөдөр өглөө сэрээгүй хүмүүс ч байгаа. Тиймээс бие биедээ таларх. Талархах зүйл танд заавал олдоно.