Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

2017 оны хоёрдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн бүсийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа,  Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Оройдоо бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 9-11 хэм хүйтэн байна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …