Дэлхийн томоохон улс орнууд сурагчдын өдрийн хоолонд ихээхэн ач холбогдол өгч,амт чанарт маш сайн анхаардаг байна. Жишээ нь: АНУ-ыг авч үзэхэд 2013 оны байдлаар дунд сургуулийн сурагчдад чиглэсэн Үндэсний үдийн цайны хөтөлбөрийн дагуу өдөр бүр 32 сая сурагчдыг эрүүл, шинэхэн өдрийн цайгаар хооллодог аж. Ингэхдээ эцэг эхчүүдээс ямар нэгэн нэмэлт төлбөр авдаггүй бөгөөд улсын болон хувийн сургуулиудад уг үдийн цайг улсаас даадаг аж.
Тус улсын улс төрийн бодлогын хүрээнд Америкын үр хүүхдүүд хэзээ ч өлсөх ёсгүй гэсэн уриатай бөгөөд улсын төсвийн сангаас чамгүй хэмжээний мөнгө хөрөнгө хаяж байж сурагчдын үдийн цайны стандарт чанарыг тодорхойлон гаргаж мөрдөж эхэлжээ.
Сурагчдын нас, бие организмын онцлогийг харгалзан тухайн хүүхдэд хэрэгцээтэй амин дэм, эрдэс, тэжээлээр баялаг эрүүл, шинэхэн жимс, ногоо, хүнсийг нэвтрүүлдэг байна.
Ирээдүй хойя үеэ өнөөдөр юугаар хооллоно ирээдүйд тийм л үр дүн гарах болно гэсэн бодлогын хүрээнд эрүүл чийрэг, хүч тэнхээтэй, оюунлаг иргэдийг бэлтгэхийн тулд хамгийн их амин дэм, тэжээл, уургаар баялаг хүнсийг сонгон сурагчдын өдрийн цайнд өгдөг байна.
Дан ганц АНУ бус европ, латин америкын улс орнууд мөн ийм бодлого баримтлаж хамгийн амт шимттэй,тэжээллэг, чанартай хүнсийг хүүхэд багачууддаа зориулдаг байна.
1. АНУ – Амтлаж шарсан тахианы гол мах, төмсний нухаш, шинэхэн вандуй, олон жимсний ундаа, арвайн гурил шоколадтай жигнэмэг.
2. Франц – Стейк, лууван, шинэхэн жимс жимсгэнэ, бяслаг, ногоон вандуй, шош
3. Испани – Сам хорхой, бор будаа, бор талх, ногооны зутан шөл, салат, жүрж
4. Финланд – Лууван, хүрэн манжингийн салат, бор талх, вандуйны шөл,жимстэй пэнкейк
5. Бразил – Хар вандуй, амтлаж хуурсан будаа, гахайн мах, шинэ ногооны салат, бор талх, шарсан пленти.
6. Итали – Ногооны салат, загас, томатны сүмстэй паста,усан үзэм, баггети талх
7. Өмсөд Солонгос – Загасны шөл, дүпү будаа, кимчи, брокколи, шинэ ногооны салат
8. Грек – Тахианы мах, орзо, улаан лооль, өргөст хэмхийн салат, жүрж, анар жимстэй тараг
9. Украйна – Төмсний нухаштай зайдас, байцааны салат, борш шөл, пэнкейк
10. Хятад – Цагаан будаа, хуурсан өндөг ногооны салат, дүпү, байцаа
11. Япон – Шарсан загас, сүши, жимс жимсгэнэ, чанасан өндөг, чанасан ногоо, төмсний нухаш, сам хорхой.
Эх сурвалж: emegteichuud.mn