Хүний төрсөн сарын төөрөг

Хулгана сард төрвөл төр ёсыг мэдэх, уран дархны авьяастай байж мэднэ. 20,53,35 насанд болгоомжлох.

Үхэр сард төрсөн бол залхуу хойрго, сэтгэл цэцэн бичиг номонд хичээнгүйлэн сурвал нэр, алдар олох, ааш зан хурдан .

Бар сард төрсөн бол өмсөх идэх элбэг, 3,18 насандаа бие чилж өвдөх, дарга тушаалтны хүндлэлийг хүлээх чадвартай.

Туулай сард төрсөн бол ааш зан сайн өчүүхэнд нэр олох өмсөх идэх, элбэг 35 насандаа сайн үйл бүтэх, 46,53 насандаа хэл амнаас болгоомжлох.

Луу сард төрсөн бол сүсэг бишрэлтэй 5 насанд болгоомжлох өмсөх идэхээр элбэг, 47 насандаа хөрөнгө  арвижих.

Могой сард төрсөн бол бие бялдар  сайн 21, 37 н насандаа баясах, зөөлөн сэтгэлтэй.

Морь сард төрвөл ах дүү олон 6,11,19 насанд биеийн гайтай.

Хонь сард төрвөл сэтгэл баясгалантай, бичиг номонд хичээх хэрэгтэй.

Бич сард төрвөл хэл ярианы болон сэтгэн бодох чадвар сайн. 30,31 насанд нэр олох, 40,45 насанд болгоомжлох.

Тахиа сард төрвөл 2328-д өвдөх эсвэл эд хөрөнгө хорох, хүний үгийн үл дагагч өөрийн дураар болой.

Нохой сард төрвөл нөхөддөө үнэнч шударга боловч зожиг, 19 насандаа болгоомжлох хэрэгтэй.

Гахай сард  төрсөн бол эцэг эхээ ихэд асрах хэрэгтэй, байр суурь тогтворгүй, ширүүн зантай тул гэр бүлийн талаар анхаарах хэрэгтэйг санагтун.


Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …