Тансаг зэрэглэлийн ноолууран хувцас үйлдвэрлэгч Cashmere Workshop брэнд шинэ загваруудаа бүсгүй танд танилцуулж байна.
Сар шинийн тэмдэглэлт өдрүүдэд үндэсний хэв маяг, донж төрхийг харуулсан, өмсгөл суултын хувьд биед эвтэйхэн даашинзыг Монгол уламжлалт усан хээг илтгэсэн хатгамлаар чимэглэжээ. Ноолуурын тансаг сайхан байдлыг баяжуулсан торгон хатгамлыг байгалын үнэт чулуу, далайн жинхэнэ сувд, гоёмсог Swarovski шигтгээгээр давхар чимэглэсэн нь энэ удаагийн загваруудыг илүү үнэ цэнэтэй болгожээ.
Cashmere Workshop-ын даашинз, юбка цамцны хослол, өмд цамцны хослол, ноолууран пальтонууд нь үдэшлэг, хүндтэй арга хэмжээнд сонгох үнэт гоёл байхаас гадна өдөр тутам болон ажил хэрэгтээ өмсөхөд тохиромжтойгоороо онцлогтой. Сүлжмэл ноолууран пальтоны хувьд деталь чимэглэлүүд нь анхаарал татах шинэ шийдэл болсон төдийгүй таны хувцасны шүүгээнд хамгийн хүндтэй байр эзлэх болно.
Мэргэжлийн дизайнерын ур ухаанаа шингээн бүтсэн сар шинийн загварууд нь цөөн тоогоор худалдаанд гардаг тул Cashmere workshop дэлгүүрээр зочлон бусдаас ялгарах дүр төрхөө бүрдүүлээрэй.
Cashmere workshop дэлгүүрийн хаяг: Чингис Зочид буудлын эсрэг тал
Холбоо барих утас: 11481139
Цахим хаяг: https://www.facebook.com/Cashmere-Workshop