Ойрын өдрүүдэд Өвөр Монголчуудын найзын тойрогт түмэн агтын төвөргөөн сонсогдсоор. Хэд хэдэн мэдээ нь олны анхаарлын төвд хүрсэн бөгөөд “Дүүлэлт” нь Өвөр Монголын зангилаа үг болов.
Ерөнхий нарийн бичгийн даргын захисан Дүүлэлт
– Ажил хийж үйлс бүтээх нь монгол морины адил тэсвэр хатуужилтай, цуцалтгүй зорилго зорилттой байх хэрэгтэй гэж ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин захижээ.
Иймээс Өвөр Монголын ард түмэн “Монгол морины эрч хүч”-ийг бадруулж, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөн, хөдөө аж ахуй болон мал аж ахуйн орны ажлыг эрчимжүүлж, ард иргэдийн амьжиргааны түвшинг баттай сайжруулан, намын бүтээн байгуулалтын ажлыг сайн хийнэ. Дүүлэлтийн дунд сахин бараалж, харилцан туслалцаж, эвлэлдэн нэгдэж, хамтддаа урагшлан эх улсын умардын үзэсгэлэнт орныг бүтээн байгуулна.
“Үлгэр жишиг өөртөө засах орон” нүд ирмэх зуур далан нас хүрлээ. Энэ жилийн бүх улсын “Хоёр чуулган”-ы үеэр хийсэн Засгийн газрын ажлын тайланд “Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээг сайхан тэмдэглэх хэрэгтэй гэж дурджээ.
Монгол үндэстэн ардын дуунд “Миний хөлөг дүүлэн нисээрэй, миний оюун санаа бадарч эхлээрэй” гэж сайхан дуулсан байна.
Монгол морины омоглон давхиа
Чан Ань өргөн чөлөөнд байрлах Өвөр Монгол нэртэй цогцолборт 3-р сарын 6-ны өдөр Өвөр Монголын нээлттэй өдөрлөг боллоо.
Улсын дотоод, гадаадын 30 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн 70 гаруй сэтгүүлчдийн асуултад ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн монгол морины эрч хүчээр өөртөө итгэлтэйгээр хариуллаа. Тэрээр Өвөр Монгол цог хийморьлог байна. Монгол морины эрэмгийн чанараас суралцаж, цуцалтгүй урагшлах, тэсвэр хатуужилтай, зорьсондоо заавал хүрэх эрч хүчнээс суралцах хэрэгтэй гэж хэллээ.
Цуутай монгол түмний минь зуун зуундаа орших өлгий. Хөгжил, байгаль орчин, ард иргэдийн амьдрал зэрэг гурван үндсэн шугам нь монгол морины гарааны газар юм.
Өвөр Монголын ус нь тунгалаг, өвс нь соргог, таван хошуу мал нь тарга тэвээргэтэй. Эндээс 85 хувийн үнээний сүүг бүх улсын бүх газарт борлуулж, Бээжин, Тяньжинь зэрэг орны хагасаас дээш хэмжээний үхэр, хонины чанартай махаар хангаж байна.
Энэ нутагт эх баялаг элбэг. Өөрчлөлт хөгжлийн зам нь тогтвортой. Улсын чухал хүчин зүйл болох энергийн суурин газар, шинэ хэлбэрийн химийн аж үйлдвэрийн суурин, өнгөт төмөрлөг боловсруулах суурин, бохирдолгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүү боловсруулах болон стратегийн бодлогын чанартай шинээр хөгжсөн аж үйлдвэрлэлийн суурин болон улсын дотоод, гадаадад нэр нөлөө бүхий аялал жуулчлалын зорилтод орныг эрчтэй бүтээн байгуулна.
Талын нутгийн охид, хөвгүүд хүлгийн жолоо заллаа
Энэхүү монгол морь дэлхийн зүг дүүлэн нисч байна. “Олон талт хөгжил, орчин үеийн олон төрлийн аж үйлдвэрлэлийн тогтолцоонд тулгуурлана”. Шинэ энерги, шинэ материал, энерги хэмнэж, байгаль орчныг хамгаалах, том дата үүлэн тооцоолуур зэрэг “Долоон аж үйлс”-ийг зэрэг хөгжүүлнэ. Төмөр замын сүлжээ, засмал замын болон агаар аялалын сүлжээ, усан ашиглалтын сүлжээ зэрэг долон том сүлжээний бүтцийг хуртдай бүтээн байгуулна. Өндөр түвшнээс, их хэмжээгээр, хурдтайгаар Хорингэрийн шинэ дүүргийг бүтээн байгуулна. Уламжлалт хөгжлийн арга хэлбэрт түшиглэхийг багасгаж, шинэ хөгжлийн туйлыг буй болгоно…. Аян зам хол, болгоомжтой аялж, шинэ ирээдүй руу шинэ арга хэлбэрээр дүүлэн давхина.
Хурдтай дүүлэх хүч бүрэн дүүрэн байх хэрэгтэй. Ойрын хугацаанд Өвөр Монгол нь төвийн аж ахуйн нэгжтэй хамтрах хуралдаанаар 88 төсөлд гарын үсэг зурж, нийт хөрөнгө оруулалтын өртөг нь 402 тэрбум юаньд хүрчээ. Өвөр Монгол болон Төвийн аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа нь амжилт бүтээлээр дүүрэн байлаа.
Том датагийн давхиа
“Алсын газрын салхи ч төмөр туурайт хүлгийг гүйцэхгүй”.
Мориндоо шинэ эмээл тохжээ. Том дата, үүлэн тооцоолуур, уудам талын өрцөнд сүлжилдэж, үйлчилгээний системийн чадавхи нь нэгэнт 900 мянгыг давж, 2020 гэхэд гурван саяыг давах болно.
Уур амьсгал нь тааламжтай, газрын байц нь тогтвортой, цахилгааны хүч нь баталгаатай зэрэг олон давуу талтай. “Том дата үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд орлож болшгүй давуу талтай” гэж мэргэжилтнүүд баталжээ. Хятадын умардын Том дата төвд анхаарлаа хандуулж, мэдээ мэдээллээр хөгжлийг хөтөлнө. Монгол морь зогсолтгүй, бүр илүү хурдтай дүүлэн давхих хэрэгтэй.
Найман зүгийн зочид манайд ирээрэй
Ардын дуунд “Миний нутагт уудам тал үгүй ч моринд хайртай байдаг” хэмээн дуулагдсан байдаг. Иймд Өвөр Монголд ирээрэй.
Монгол морио унаж, уудам тал хангайгаар уул усыг туулан дөрвөн улирал дамжин давхиулна. Мөн энэ монгол мориор Юаний дээд нийслэл, Чингисийн онгон зэрэг түүхэн дурсгалт газруудад очиж, уртын дуу, хөөмий, морин хуур, андай бүжиг зэрэг ардын урлагийг сонирхох болно.
Тал нутаг нь уянгалаг сайхан дуутай, уран сайхан бүжигтэй, амтат сайхан сархадтай, тансаг сайхан идээтэй.
“Аялал жуулчлал +” стратеги бодлого нь Өвөр Монголын нийт нутгийн болон дөрвөн улирлын аялал жуулчлалын шинэ хуудсыг сөхсөн байна. Улсын дотоод, гадаадад нэр нөлөө бүхий аялал жуулчлалын зорилтот газрыг буй болгох нь Өвөр Монголыг таны алжаалаа тайлахаар зорин ирэх газар болгоно.
Дэлхий рүү тэмүүлсэн давхиа
“Нэг бүс нэг зам” хос жигүүрээ дэлгэн хөгжсөөр байна. Өвөр Монгол орон дөрвөн зүг, найман зовхист нээлтэй байж, “Өмнөд, умардыг холбон, өрнө, дорныг туулж, дотоод, гадаадыг холбон, найман зүгээс урих” гадаад нээлтийн шинэ хэв байдлыг буй болгоно.
Бүх улсын “Хоёр чуулган”-ы үеэр “Өвөр Монголын Өдрийн сонин” гадаад дахь нийгмийн сүлжээнд бүртүүлсэн.
3-р сарын 6-ны өдөр Өвөр Монголын нэрийн хуудас болсон дөрвөн томоохон үзмэрийн зургийг дэлгэн үзүүлж, Өвөр Монгол нь англи хэлээр дэлхий дахин уруу Өвөр Монголын гайхамшигт нутаг таныгаа баярлан угтаж байна гэж уриалан дуудлаа.
Эх сурвалж:solongonews.mn