XVII жарны “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн Шинийн 14-нд буюу Өндөр гэгээн Занабазарын жанч халсан дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ өдөр хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах, өвчин зовлонгоос ангижруулах үүднээс “Цагаан Дарь-Эх”-ийн насны авшиг хайрлах юм байна. Тодруулбал, тус номын айлдвар нь өнөөдөр 10.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт үнэ төлбөргүй болох бөгөөд өглөө 09.00 цагт таван шарын автобусны буудлаас тусгай автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.
Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, айлчлан золгож буй тахиа жилдээ хотол олноороо биес амгалан, сэтгэл түвшин байхын тухайд жилийн засал ном хурж, буян хишгийн даллага авах учраас сүсэгтэн олныг даллагын ууттай ирэхийг зөвлөжээ.
Эх сурвалж: Zaluu.com