Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралтай ярилцлаа.
–Та хоёр жилийн өмнө энэ албанд ирээдтавьсан зорилго, хийхээр төлөвлөсөн ажлаа одоо эргээд харахад хэдэн хувь нь биелсэнгэж хардаг вэ?
-Онцгой байдлын салбарт цөөнгүй жилажилласны хувьд салбарын хөгжил, дэвшлийголон улсын жишигт хүрчихээсэй, дэлхий нийтийнчиг хандлагад ойртуулах юмсан гэж зорьж энэажлыг авсан. Би салбартаа мэргэжилтнээсэхлээд газрын даргын албыг хашиж байна. Миний сүүлийн 14 жилийн амьдрал Онцгойбайдлын салбарын хөгжил дэвшил, алдааоноотой холбоотой. Энэ хугацаанд цөөнгүй улсорноор явж үзлээ.
Дэлхийн улс орнууд онцгой байдлын салбар, тэрдундаа гамшгаас хамгаалахад ямар ахицдэвшилтэй ажиллаж байгааг харьцуулж үздэг. Гамшгаас хамгаалах тухай хууль 2003 ондбатлагдсанаас хойш энэ жил шинэчлэгдэнбатлагдлаа. Тухайн үеийн салбарын хөгжил, дэвшлийг хангасан сайн хууль болсон гэж бидхардаг. Иргэний хамгаалалтын тогтолцооноосорчин цагийн гамшгийн менежментийн тогтолцооруу шилжээд 10 гаруй жил болсон байна.
Манай Онцгой байдлын албыг дэлхий нийтийнчиг хандлагын хаана яваад байна вэ гэдэгтэйхарьцуулж би хамгийн түрүүнд гурван зорилтыгтавьсан. Нэгдүгээрт, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх ажлын хүрээнд шинээранги, салбаруудыг байгууллаа. Сүүлийн хоёр жилд 17 ангийг шинээр байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Үйл ажиллагаа эхлээд явж байна. Хоёрдугаарт, байгууллагын чадавхи, техник тоног төхөөрөмжийг сайжруулахынтулд шийдвэр гаргах төвшний хүмүүстэй нэлээдгүй уулзлаа. Намайг одоогийн хашиж буй ажлаа авч байхадтехникийн хүчин чадал 37 хувьтай байсан бол сүүлийн хоёр жилд гадаад, дотоодын хөнгөлөлттэй зээл, тусламжаас 46 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татлаа. Одоо бол техникийн хүчин чадал 56 орчимхувь болж нэмэгдсэн байна. Ямар ч байсан 80 хувьд хүргэх зорилттой ажиллаж байна. Гуравдугаарт, Гамшгаасхамгаалах тухай хуулийг шинэчлэн батлууллаа. Ямартаа ч урдаа тавьсан зорилгууд биелээд явж байна. Онцгойбайдлын алба гамшиг зовлон тохиолдоход иргэдийн хүсэн хүлээдэг итгэлтэй, хүчирхэг салбар болсон гэж боддог.
Мөн 2011 онд Их хурлаас баталсан 2011-2021 он хүртэл хэрэгжих Гамшгаас хамгаалах төрөөс баримтлахбодлогын хүрээнд гарсан хөтөлбөр, төлөвлөгөө 87 хувийн биелэлттэй байна. Хөтөлбөрийн хүрээнд 2021 онхүртэл хийх, гүйцэтгэх маш их ажил бий.
–Шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуульд алба хаагчдын нийгмийн баталгааг хэр тусгав. Мөн хуулиар иргэний үүрэг, хариуцлагыг хэрхэн зохицуулсан бэ?
-Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлуулсан нь эрхзүйн маш том шинэчлэл боллоо. Ерөнхийлөгч санаачланажлын хэсгийнхнээс эхлээд УИХ-ын дарга, Шадар сайд, бүх хүмүүс тусалж дэмжсэний хүчинд богино хугацаандбатлагдлаа. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах ажлын удирдлага зохион байгуулалт, мөн шат, шатны дарганарын үүрэг хариуцлагыг тодорхой болгосон. Зарим хариуцлагагүй иргэдээс шалтгаалсан үйлчилгээг төлбөртэйболгох асуудал ч яригддаг.
Үүнийг хуульчилж өгсөн. Мөн алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудал нэмэгдсэн, гадаад дотоодын хүмүүнлэгийн тусламжийг анх удаа зохицуулж өгсөн гэж хэлж болно. Хүмүүнлэгийн тусламжийгямар тохиолдолд яаж хүлээж авахыг зааж өгсөн. Дэлхий нийтээр хэрэглэгдэж байгаа гамшгийн нэр томъёоныасуудал нэлээд хуучирсан байсныг шинэчиллээ.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын бүтцийгхуульчилсан гээд маш олон цогц дэвшилт гарлаа.
Хуучин хуульд иргэдэд үүрэг хариуцлага оногдуулсан, илүү дайчилсан шинжтэй байсан бол шинэ хуулиар иргэдийгсайн дураар нь оролцуулахаар зохицуулсан. Гамшгаас хамгаалахад сайн дураар оролцож яваад амь нас, эрүүлмэндээрээ хохирсон бол нийгмийн баталгааг хангаж өгсөн.
Гамшгаас хамгаалах ажил бол бүх нийтийн үйлс. Хүнбүрийн хийх ёстой ажил гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн байдаг. Төр дангаараа хийхэд үр дүнд хүрэхгүй байгаа нь ойлгомжтой байна.
Онцгой байдлын алба өдөр болгон шахам эрсдэлтэй нүүр тулж байдаг хэцүү, жилийн дөрвөн улиралд амардаггүйажил. Энэ хариуцлагатай албанд орж ажиллахаар сэтгэл шулуудаж байгаа залуусын нийгмийн баталгаа өндөрбайх ёстой юм. Энэ үүднээс хуульд нэлээдгүй зохицуулалт оруулсан. Онцгой байдлын алба хаагчдын онцгойнөхцөл байдлын нэмэгдэл гэж байдаг. Шинэ хуулиар үндсэн цалингаас тооцдог нэмэгдэл 10 хувийг 20-иос доошгүйхувь байх, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд авдаг халамж нэлээдгүй нэмэгдлээ. Мөнмэргэжлийн зэрэг олгож, тодорхой нэмэгдэл өгдөг байхаар хуульчиллаа. Гамшиг, осолтой тэмцэж яваад эрүүлмэндээрээ хохирсон тохиолдолд авдаг нийгмийн баталгааг нэмсэн. Батлан хамгаалах бодлогын үндэс зэрэгхолбогдох хуулиудад ч алба хаагчдын нийгмийн баталгааг хангасан заалтуудыг тусгасан. Академик төвшинд сурчбайгаа алба хаагчдын цалин, зардлыг ч төр хариуцахаар хуульчилж өгсөн.
–Хариуцлагагүй иргэдээс шалтгаалсан үйлчилгээг төлбөртэй болгоно гэдгийг тодруулахгүй юу?
-Хэлсээр байтал өвлийн хүйтэнд шатахуунгүй замд гараад суучихдаг зэргээр зарим иргэдийн хэнэггүй, хариуцлагагүй үйлдэл их. Бид үүргийнхээ дагуу төрийн үйлчилгээ үзүүлдэг. Гэвч зарим иргэдийн хариуцлагагүйгээсмаш их үрэлгэн зардал гарч байна. Үүнийг өөрсдөөр нь төлүүлэх, эдийн засгийн харилцааны заалт орсон. Ямарүед төлбөртэй, төлбөргүй байхыг журамлана. Энд ганцхан жишээ хэлье. 2012 оны нэгдүгээр сард Увсын Тэссумаас аймгийн төв явах замд нэг фургон зогсч байна. Яваад очтол шатахуунгүй. Хэсэг явж байгаад машин доторнь хэдэн хүн байсан юм бол гээд буцаад очтол дунд сургуулийн 10 гаруй хүүхэд дагжтал чичирч байсан. Хүүхдүүдээс 15000 төгрөгийн зардал авсан мөртлөө аймгийн төв орох шатахуунаа аваагүй байгаа юм. Бидтэдэнтэй замд таараагүй бол тэр олон хүүхдийн амь нас яах вэ. Ийм хариуцлагагүй явдал нэлээдгүй гардгийгцэгцлэх хэрэгтэй гэж орон нутгийн алба хаагчдаас санал гаргасан.
–Дэлхий нийтийн чиг хандлага урьдчилан сэргийлэх ажил руу чиглэж байна. Гамшгийн үед тусламж очиххүртэл өөрийгөө болон өрөөлийг хамгаалах мэдлэгтэй байх асуудлыг бүх шатны сургалтын хөтөлбөрторуулах талаар ярьдаг. Хэзээнээс эхлэх вэ?
-Гамшгаас хамгаалах ажил хэд хэдэн үе шаттай. Эрсдлийг үнэлэх, төлөвлөх, бууруулах, урьдчилан сэргийлэх, эрэнхайх аврах үйл ажиллагаа явуулах, сэргээн босгох гээд нэгэн циклээр явагддаг. Эндээс хамгийн гол нь урьдчилансэргийлэх. Өмнөх хуульд эрсдлийг үнэлэх асуудал тодорхой байгаагүй. Дэлхий нийт гамшгийн эрсдэлийгбууруулах, урьдчилан сэргийлэх ажиллагаанд илүү төвлөрөн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, бидний анхаарахёстой гол ажил бол эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажил болсон. Иргэд гамшгийн үед өөрийгөө болонгэр бүлээ, хөршөө, эд хөрөнгөө аврах мэдлэгтэй байх ёстой. Тийм ч учраас онцгой байдлын албаны бодлого ардиргэд рүү чиглэж байна. Хүүхдийг багаас нь мэдлэг мэдээлэлтэй болгохын тулд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтраад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулж, сардаа нэг удаа ордог байх ажилд анхаарч байна. Бэлтгэл ажлууд хийгдэж байна.
Иргэдийг соён гэгээрүүлэх, мэдлэг мэдээлэлтэй болгох талаар Засгийн газраас Газар хөдлөлтийн гамшгаасурьдчилан сэргийлэх, таниулах албан ёсны өдөртэй болгох шийдвэр гаргалаа. Энэ өдрийн гол ач холбогдол нь иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө хамгаалах дадал хэвшлийг бий болгох юм. Гуравдугаар сарындөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт газар хөдлөлтөд бэлэн байх, таниулах мэдлэгийг иргэдэд өгөх юм. Машолон иргэн оролцдог. Цаашид ч иргэдийн тоо улам нэмэгдэнэ гэж бодож байгаа.
–Манай улс сүүлийн хоёр жил олон улсын аврах багтай болохоор бэлтгэж байгаа. Энэ ажил ямар төвшиндбайгаа вэ?
-НҮБ-ын Гамшгийн үнэлгээ зохицуулалтын багийн дор ажилладаг Олон улсын эрэн хайх аврах, зөвлөлдөх бүлэггэж байдаг. Энгийнээр хэлбэл, энхийг сахиулах багтай ойролцоо. Олон улсын түвшинд гамшиг осол гарлаа гэхэдМонгол Улс багаа илгээдэг байх юм. Хуульд ч тодорхой тусгаж өгсөн.
Олон улсын багтай болоход олон шаардлага тавигддаг. Хөнгөн, дунд, хүнд гэсэн гурван төвшний баг байдаг. Бидолон улсын төвшинд аль нэг улсад гамшиг осол гарлаа гэхэд 24 цагийн дотор тусламжаа илгээдэг дунд түвшнийбагтай болохыг зорьж байна. Бэлтгэл ажил их удаан үргэлжилдэг юм байна. Швейцарийн хөгжлийн агентлаг, БНХАУ-ын Газар хөдлөлтийн агентлагийн хамтарсан “Монгол Улсын Онцгой байдлын албаны хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны чадавхийг үнэлэх” үнэлгээний баг энэ долоо хоногт Монголд айлчилж, Онцгой байдлыналбанд чадавхийн үнэлгээ хийж байна. Өөрөөр хэлбэл, үнэлгээний баг манай дотоодын эрэн хайх, аврах багийнчадавхийг үнэлсний дараа олон улсын стандартад нийцсэн аврах багтай болоход шаардагдах дэмжлэг, туслалцааг үзүүлж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох юм. Аврагчдаа шат дараатай сургаж дадлагажуулж бэлтгэнэ. 2018 он гэхэд Монгол Улс олон улсын аврах багтай болно гэж харж байна.
–Гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх газар бэлэн байдаг уу? Хотын ойролцоох түр байршуулахгазруудыг худалдсан гэх мэдээлэл байдаг?
-Гамшгийн үед иргэдийг хамгийн түрүүнд нүүлгэн шилжүүлэх ёстой. Хотын ерөнхий төлөвлөгөөтэй холбоотойгоорөмнөх газрууд өөрчлөгдсөн. Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой ажил бүрэн дүүрэн хийгдэж дуусаагүй байна. Гамшиг гарсан тохиолдолд томоохон хот, суурин газруудын ард иргэдийг, аж ахуйн нэгжийг, төрийнбайгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх тухай хүсэлтийг албан ёсоор тавьсан. Эхний ээлжийн яриа хэлэлцээ хийгдэжбайна. Хотын захиргаа болон холбогдох газруудад хүсэлт тавьсны дагуу 42 цугларах цэгийг албан ёсоорбаталгаажуулсан. Ер нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөг яам, агентлагаас эхлээд албан байгууллагууд мэдэжбайх ёстой. Бэлэн байдлыг байнга сануулж байх хэрэгтэй.
–Онцгой байдлын салбарын дараагийн нэн тэргүүний ойрын зорилт юу байна вэ?
-Олон улсын багтай болох асуудал хамгийн эхний ажил. Дараагийн ажил бол гамшгаас хамгаалах үйлчилгээгиргэдэд маш богино хугацаанд хүргэхийн тулд аврах эрэн хайх чиглэлийн нисдэг тэрэгтэй байх шаардлага тулгарчбайна. Дан ганц онцгой байдлын салбар биш цагдаа, эрүүл мэнд гээд бусад чиглэлтэй уялдсан шуурхай үйлчилгээүзүүлэх юм.
–Өвөл гайгүй өнгөрлөө. Гэхдээ цас ихтэй аймаг сум цөөнгүй байна. Тусламжийн цуваа ч үргэлжилж байна. Хаваржилтын нөхцөл байдал хэр байна вэ?
-Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу арваннэгдүгээр сард үнэлгээ хийсэн. Нөхцөл байдал хүндрэх төлөвтэйбайгаа гэдэг дүгнэлт хийж урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллалаа. Олон улсын байгууллагуудын тусламждэмжлэг ч үргэлжилж байна. Засгийн газраас эхлээд шат, шатандаа зөв менежментээр сайн ажилласан гэж харжбайна. Өвөл гайгүй өнгөрсөн ч хавар урт болно. Хавартаа хуурайшилт өндөр байхаар байна. Салхи шуургатай чбайх төлөвтэй, гал түймрийн аюул дэгдэх эрсдэл байна.
–Ирэх сард Монгол Улсад Азийн түвшний олон улсын хурал болно гэж сонслоо. Хурлын талаар тодорхоймэдээлэл өгөхгүй юу?
-2018 онд Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулахгазартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II Бага хурлыг эх орондоо зохионбайгуулахаар төлөвлөж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II Бага хуралд одоогийнбайдлаар 60 гаруй орны 3000 орчим төлөөлөгч оролцох урьдчилсан тоо байна.
Азийн сайд нарын II Бага хурал нь Ази, номхон далайн бүс нутгийн төрийн тэргүүнүүд, гамшгийн асуудал эрхэлсэн сайд нар оролцох өндөр дээд түвшний уулзалт болохоороо ач холбогдлын хувьд салбарын хэмжээний “АСЕМ”-ийн түвшинд болно гэж үзэж байгаа юм. Энэхүү хурлын үеэр “2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилтийг улс орон бүр хоёр жил тутамд тайлагнадаг уламжлалын дагуу Ази, номхон далайн бүс нутгийн орнууд “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилтийн асуудлыг хэлэлцэх юм. Энэхүү хурлын бэлтгэлийг хангах хүрээнд ирэх сарын 05-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн эхний хуралдааныг зохион байгуулахаар өндөр ач холбогдол өгч бэлтгэлийг ханган ажиллаж байна. Онцгой байдлын алба төдийгүй, Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөх чухал арга хэмжээ болно.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ“ сонин