НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД БААСАН ГАРАГТ ХУРАЛДАНА

1Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ирэх баасан гарагт хуралдаж, Худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах тухай, өмнөх хуралдаануудаас өгсөн үүргийн биелэлтийн асуудлаар Төмөр замын 416 дугаар гармын тухай танилцуулга, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УС-15 уурын зуухны барилга байгууламж, тоног төхөөрөмжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах, буулгах тухай асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн НИТХ-ын ээлжит хуралдааныг зарлах тухай, хуралдаанаар Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг дэмжих тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт авто замын далан байгуулах зориулалтаар дайрга ашиглах тухай асуудлуудыг хэлэлцэх талаар тогтох юм. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан баасан гарагийн 11 цагт НЗДТГ-ын А танхимд болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …