Унадаг дугуй дэлхий дээрх хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл автомашины дараа хоёрдугаарт ордог.
Дугуй нь агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг арилгах байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй, авсаархан хаана ч явах боломжтой маш олон зүйлээр автомашинаас давуу юм.
Унадаг дугуйг зориулалтаар нь уулын, спортын, жуулчны гэх мэтээр олон янзаар ангилдаг. Бид дугуй унаснаар эрүүл мэнд, амьдралдаа эерэг нөлөө үзүүлж, асар их хэмжээний ашиг тусыг өөртөө болон хүрээлэн буй орчноосоо мэдрэх болно. Бүх насныхан дугуй унах тохиромжтой бөгөөд эрүүл мэндэд маш өндөр ач тустай.
Ингээд дугуй унах нь эрүүл мэндэд ямар ач тустай болохыг танилцуулья.
1. Дугуй унах нь зүрх судас, амьсгалын замын тогтолцоонд сайнаар нөлөөлдөг. Цэвэр агаарт дугуй унаснаар уушги бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлдэг.
2. Биеийн доод хэсгийн булчин болох гуя, шилбэ, нурууны булчинг чангалж өгдөг. Суудлын өвчтэй болон ташаа, өвдөг, үе хэсгээр гэмтэлтэй бол дугуй унах нь хөнгөн маягийн эмчилгээ болдгоороо давуу талтай.
3. Дугуй нь унах нь гүйхээс дутуугүй калори шатаадаг ба хэрэв суудал дээрээ биеэ цэх, гэдгэр байлгаж, зөв хийвэл хэвлийн булчинг ч чангалж өгдөг. Жин хасах зорилгоор дугуй унах гэж байгаа бол жирийн үеийнхээс хурдасгаж, дөчин таван минутаас илүү унаж байх ёстой .
4. Бодисын солилцоо сайжирснаар ходоод эрүүл байж, тэр хэсгийн өөхлөлт багасгаж, урт наслахад тань тусална.
5. Дугуй унах нь сэтгэл санаа тайвшруулж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.
6. Дугуй унах нь дархлааг дэмжиж хорт хавдраар өвдөх магадлал эрсдэлийг бууруулна. Амралт бас бяцхан аялал болж өгнө. Эрч хүч нэмэгдэнэ.
Анхаарах зүйлс:
Өөрт тохирсон дугуйг сонго
Хэрвээ та дугуй унах гэж байгаа бол эхлээд зайлшгүй бүрэн бүтэн байдлыг шалга.
Хамгаалалтын малгай өмсөж хэвших ингэснээр тархины гэмтлээс өөрийгөө та бүрэн хамгаална.
Хэрвээ та дугуй унаж сурах гэж байгаа бол аль эсвэл удаан хугацаагаар унаагүй удсан тохиолдолд засмал шулуун замд булчингаа дасгаж, аажмаар унаж эхлээрэй.
Хөдөлгөөнд саад учруулахгүй биед эвтэйхэн хувцас сонгох