Олон жилийн туршид таны амьдралын утга учир болж яваа үнэт харилцаанд чинь ан цав сууж эхлэв үү? Эхнэр, найз бүсгүйн тань ааш авир хэрээс хэтэрч, таныг гомдоох зүйлс олныг хэлж, хийж… гэх мэт шалтгаануудыг яриад л байвал дуусахгүй нь тийм үү? Тэгвэл эхнэр тань таныг хуурч байж болзошгүй 10 түгээмэл шинж тэмдгийг жагсаан хүргэж байна. Хэрвээ таны хайрт дараах үйлдлүүдийг гаргаж байгаа бол харилцаагаа чадах чинээгээр өнгөлөн зүлгэх цаг нэгэнт иржээ, залуу минь.
1. Тэр таныг байнга харддаг бол…
Таниас үргэлж л өө эрэн, хэрүүл өдөж, байнга харддаг болсон бол өөрөө өөр хүнтэй болсон байх магадлалтай. Магадгүй нөгөө хүнтэйгээ таныг харьцуулж харан, өө сэвийг чинь улам тод харж, уур нь хүрдэг болсон.
2. Бэлгийн амьдралдаа идэвхгүй болсон бол…
Өмнө нь байсан хүн эрс өөрчлөгдөн, ор хөнжлийн ажилдаа ч идэвхгүй болж, дур хүсэл нь өмнөх шигээ ундрахгүй байгаа бол дараах хоёр шалтгаан нөлөөлсөн байж болох талтай. Тэр нэг бол өвдсөн, эсвэл таныг гэх хайр нь хөрсөн. Өмнөх шигээ таныг энхрийлэн үнсэхээ болих, хүйтэн царайлан цаашаа харж хэвтэх, түүнчлэн утсаа авахгүй оройтох, худлаа хэлж гадуур явах зэрэг шинж түүнээс харагдаж байгаа бол харилцаагаа аврах цаг иржээ, залуу минь!
3. “Шинэ найз”-хаа талаар байнга ярьж байгаа бол…
Ажлын шинэ хамтрагч, эсвэл их сургуулийнхаа нөгөө ангийн эрэгтэй найзыгаа яриа болгонд хавчуулж байгаа бол тэд таныг байхгүйд ихэнх цагийг хамтдаа өнгөрөөж, таны бодсоноос ч дотноссон гэж ойлгож болно.
4. Тэр хэрүүл өдөж байгаа бол…
Үснийхээ самыг хайж чамд буруугаа чихэж, гэр орон заваан байгаа бурууг бас л чамд тохож байгаа бол тэр дотроо бухимдаад, чамд буруугаа өгөх гээд байна гэсэн үг. Гэхдээ юун түрүүнд хэрүүл үүсгэхээсээ өмнө түүнийг яагаад уурлаад байгаа шалтгааныг олохыг хичээ. Түүнтэй чин сэтгэлийн яриа өрнүүлж, яг л анх учирч байсан шигээ хайр минь хөрөх болоогүй гэдгийг ойлгуул.
5. Тэр чамаас зайгаа барихыг хүсэж байгаа бол…
“Хоёулаа хэсэг хугацаанд тусдаа байсан нь дээр” гэдэг үг бол “Надаас яваад өг” гэдгийн эелдэг хувилбар юм. Мэдээж тэр тантай хамт удаан байхыг хүсээгүй учир ингэж хэлсэн байгаа. Эсвэл чамаас өөр хэн нэгэн түүнийг сэтгэлийг илүү хөдөлгөж, “хуучин газраасаа явж, шинэ газарт очиж үзэх” хүслийг нь төрүүлсэн нь дамжиггүй. Үүнд мэдээж хэн хэн нь буруугүй. Харин цаг хугацаа л хамгийн том “бошиг үзүүлэгч” болно гэдгийг хэлье.
6. Таны өмнө утсаа авдаггүй бол…
Тантай хамт байхдаа утасныхаа дууг хааж, “Дараа ярьчихъя, чухал дуудлага биш байна” гэж хойшлуулдаг бол түүн рүү “но”-той хүн залгаж байна гэдэг нь тодорхой. Өмнө нь тантай хамт байхдаа утасны дуудлага, мэссэж, цахим хуудасны чат зэргээ ил тод байлгадаг байсан ч нэг л мэдэхэд бүх зүйлээ нууц кодтой болгож, таныг хажууд нь ирмэгц сандран хаадаг болсон бол түүнд танд хэлж болохгүй хувийн нууц бий болсон гэдгийг ойлгоорой. Магадгүй ажил хэргийн хувийн харилцаа байж болох ч хосуудын хувьд ийм зүйл байх нь харилцааг сүйтгэх эхлэл болдгийг ч мөн тунгааж үзнэ биз ээ…
7. Тэр гадаад төрхөндөө өмнөхөөсөө илүү анхаардаг болсон бол…
Мэдээж эмэгтэй хүн л юм чинь гадаад төрх чухал байлгүй яах вэ гэж үү? Нэг талаараа тийм ч, нөгөө талаараа бол үгүй. Өмнө нь огт нүүрээ буддаггүй байсан хүн гэнэт л шинэ шинэ нүүр будалт туршиж үзэн, тачаангуй хувцаслах болж, дуу аялан гэрээсээ гардаг болсон бол хэн нэгэнд сэтгэл алдарсны шинж тэмдэг гэж үзэж болно. Гэхдээ яаран адгах хэрэггүй. Хамгийн эхлээд түүнтэйгээ ярилцаж, ойлголцохыг хичээгээрэй.
8. “Найзуудтайгаа уулз, гадуур гар” гэж яаруулж байгаа бол…
Энэ бол үнэхээр ноцтой асуудал шүү. Ихэнх эхнэр болон найз бүсгүйчүүд өөртэй нь хамт илүү их цагийг өнгөрүүлсэнгүй гэж уурладаг бол тэр одоо таныг гадуур гарч, найзуудтайгаа уулзсангүй гэж уурлаж байна. Үүнийг тайлбарлах хоёр сонголт байна. Нэгт: тэр үнэхээр төгс эхнэр юм. Хоёрт: түүнийг өөртөө аятайхан “боломж” гаргах гэж байна гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс та түүнийг хэт их хардах хэрэггүй ч, ерөнхийдөө анзаарч, ажиглах шаардлагатай гэдгээ ойлгоорой.
9. Таны зөн хэзээ ч худал хэлэхгүй…
Ямар нэгэн таагүй явдал болохын өмнөхөн ихэнх хүний гэдэс нь мушгирч өвдөн, дотор нь муухай оргидог. Хэрвээ эхнэр тань ямар нэгэн худал шалтгаан хэлж, гэртээ ирэхгүй удах юм уу, таныг үл ойшоож юман чинээ тоохгүй байх үед танд ямар нэгэн муу зөн төрж байгаа бол эхнэрээсээ илүүтэйгээр зөн совиндоо итгэсэн нь хамаагүй дээр.
10. Тэр таниас зугтааж байгаа бол…
Өмнө нь таныг хайрлаж, тантай хөгжилтэй зүйлс ярилцан нулимсаа гартал инээлддэг байсан жаахан бүсгүй гэнэт л хүнийрхүү болж, хөөрхөн инээдээрээ гэр дүүргэхээ болин, тань руу хүйтэн харцаар ширтдэг болсон бол энэ яавч сайны дохио биш. Харин таниас уйдаж, сэтгэлгүй байхаа больсны хамгийн тод шинж тэмдэг юм. Түүнчлэн тэр энэ байдлаараа таниас илүү их анхаарал халамж, хөгжилтэй харилцаа, эцэг эхийнхээ дургүйцэл, эсвэл таны муу муухай зан чанарыг ойлгуулах гэсэн илэрхийлэл байж болох юм. Энэ бүх зүйлд таны мэдрэмж л хамгаас чухал үүрэгтэй.