“MCS” групп, “Оюу толгой” ХХК, “Таванбогд” групп “G Mobile” корпораци ,“Bluemon” ХХК, “Алтантариа” ХХК зэрэг зургаан аж ахуйн нэгж нийслэл хотынхоо өнгө төрхийг сайжруулахадөөөрсдийн хувь нэмрийг оруулахаар болжээ.
Тодруулбал тэд нийт 3,052,000,000 төгрөгийн өртөг бүхий хот тохижилтын ажил хийхээр болсон байна. “MCS” групп Чойжинламын музейн урд Гэндэнгийн гудамж, Сүхбаатарын талбайн зүүн хэсэг буюу Централтаураас МУИС-ийн 1-р байр хүртэл, “Оюутолгой” ХХК, МУБИС-иас ШУТИС-ийн өмнөх гэрлэн дохио хүртэл, “Таванбогд” групп Чингисийн өргөн чөлөө буюу Төв шуудангаас Баянгол зочид буудлын өмнөх автобусны зогсоол хүртэл, “G Mobile” корпораци шүдний төвийн урд талын гудамжийг, “Алтантариа” ХХК, Олимпийн гудамжны 2-р хэсэг буюу Элчингийн гудамжны уулзвараас ЮНЕСКО-ийн гудамж хүртэл, “Bluemon” ХХК, МУИС-ийн 2-р байрны өмнөх задгай талбайн тохижилтыг хийх ажээ.
Эл тохижилтын ажиллагааг хийх саналыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Хөгжлийн төлөө түншлэл” нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт уулзалтын үеэр хийсэн байна.
Л.Бадрах.ugluu.mn