Та байнга нүдний шил зүүгээд шаналж байна уу? Яг одоо та нүдний шил зүүж байвал энэ мэдээг уншихыг хүсье.
Канад улсад найман минутад харааг сэргээн засах технологи гарсан байна.
Дэлхийн технологи техникийн голомт болох Америкийн Silicon Valley хотод нэгэн судлаач ойрын харааг сэргээн засах технологи үүджээ. Энэ хүнийг Garth Webb гэдэг. Анхандаа энгийн хараа шалгагч байсан бол өдгөө Ocumetics технологи техникийн компаний CEO. Тэрээр найман жилийн хугацааг зарцуулж Кристал Bionic биеийг судлан бүтээсэн юм.
Webb олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хандан:
– Ирээдүйд дэлхий дээр ойрын хараа муутай хүн гэж байхгүй болно. Би нүдний шил ба линзийг бүрмөсөн үгүйсгэхийг зорьж байна гэж илэрхийлсэн юм.
Кристал Bionic нь идэвхгүй биологийн материалаас бүрддэг ба хүний биед ямар ч харш нөлөөгүй. Чанар нь үл хувирах онцлогтойгоороо ойрын харааг насан туршид сэргээн засна. Энэхүү жижигхэн биетийг нүдэн дотроо хийгээд дараа нь давстай ус дусаан зайлж угаана. Арван секундын дараа Кристал Bionic нүдний бүх хэсэгт тардаг.
Найман минутын дараа таныг шаналгаж байсан ойрын хараа тань сэргэж энэ асуудал үүрд алга болно. Бүх дамжлагад хагалгаа хийхгүй, мэдээ алдуулах эм үл хэрэглэнэ. Түр амраад л болоо.
Харин дараа нь та ханьтайгаа усанд сэлэх үедээ усан доторхийг ч хүртэл маш тод олж харах юм.
Бас нэг гайхалтай мэдээг уламжилъя.
Кристал Bionic–ыг суулгасанаар та энгийн хүнээс гурав дахин сайн хараатай болно. Өөрөөр хэлбэл, энгийн хүн гурван метрийн зай дахь зүйлийг хардаг бол та есөн метрийн зайг тод харна. Адилхан зайд харвал та илүү тод харах нь мэдээж.
Зохион бүтээгч Webb-:
– Ирээдүйд нүдэн дотор хийсэн Кристал Bionic bluetooth ба утастай холбогдох боломжтой. Мөн таны нүдээрээ олж харсан бүхнийг утсаар бичиж үлдээх боломжтой.
Энэхүү технологийг үүдэгч Ocumetics компаний амьтны бие дээр хийсэн туршилт амжилттай болсон бөгөөд дараагийн ээлжинд эмнэлгийн байгууллагад туршилтын ажлаа эхлүүлээд байгаа юм байна.
Garth Weber бол OcumeticsTechnology Corp компанийг үүсгэн байгуулагч, CEO. Тэрээр бага ангийн хоёрдугаар ангиас эхэлж нүдний шил зүүдэг байжээ. Энэ нь түүний хувьд үнэхээр зовлон шаналал байв. Хүмүүсийг нүдний шил зүүх зовлонгоос холдуулахыг тэр маш их хүсэн мөрөөддөг байлаа.
Судалгааны үзүүлэлтэд энэ Кристал Bionicийг хэрэглэснээр ямар ч эрсдэлгүй, нүдэнд ямар нэгэн харш нөлөө гарахгүй, наранд гялбах ба шөнийн харааны асуудал үүсэхгүй зэрэг давуу талуудтай.
Насны зориулалтын хувьд 25 наснаас дээших хүмүүс хэрэглэж болно. Хүсвэл 80 насны хүн ч хэрэглэх боломжтой.
Кристал Bionic технологийг хамгийн хурдандаа энэ онд худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үнэ ханшийн хувьд нэг ширхэг нь 3200 Канад ам.доллар буюу ойролцоогоор 16 мянган юань юм байна.
Эх сурвалж: Solongonews.mn