“Нарантуул”-ын хэрэгт хамгаалалтын ажилтнуудыг нь хорьжээ

961194_708258775855908_1268093753_n_500x500“Нарантуул” худалдааны төв шатсантай холбоотойгоор түрээслэгчидээс тайлбар авах ажил үргэлжилж буй юм. Харин галын үед худалдааны төвд байсан дөрвөн иргэнийг эл хэрэгтэй холбогдуулан шалгаж эхэлсэн. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаад Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс татан шалгаж байгаа юм. Хэрэгт сэжигтнээр татагдсан дөрвөн иргэн нь тус худалдааны төвийн ажилчид ба гал гарах үед өглөө эрт худалдааны төвд байсан аж. Иргэдийн гурав нь “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хамгаалалтын ажилтнууд аж. Тэднийг санаатайгаар галдсан байж болзошгүй гэж цагдаагийн байгуулага хардаж буй юм. “Нарантуул” худалдааны төвийн зүгээс санаатайгаар гал гарсан байх магадлалтай гэж үзэж байгаа ажээ.

Мөн хэрэгт холбогдуулан “Нарантуул” худалдааны төвийн захирлаас тайлбар мэдүүлэг авсан байна. Галын шалтгаан хараахан гараагүй байгаа ба Нийслэлийн онцгой байдлын газар шинжилгээ авчээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …