Бээжинд жолоочгүй анхны метро ашиглалтад орно

 

-Бээжин хотод энэ жилдээ багтаан жолоочгүй метроны замыг ашиглалтад оруулна гэж мэдэгдлээ-

Бээжингийн Орон нутаг, нийслэлийн хөгжил дэд бүтцийн хорооны төлөөлөгчийн хэлснээр энэхүү байгууламж нь Хятадын эх газарт барих анхны дотоодын, бүрэн автомат метроны зам байх аж.

16.6 км үргэлжлэх Янфан шугамыг сайжруулснаар хотын баруун өмнөд хэсгийн иргэдийн тээврийн хэрэгслийн хэрэгцээг сайжруулна гэжээ. Үүнээс гадна 2017 онд эхлэх байгууламжийн ажлын хүрээнд хоёр шинэ шугамыг ашиглалтад оруулах бөгөөд энэ нь Бээжингийн анхны орчин цагийн трамвай болон дунд, бага хурдны соронзон замууд байх юм байна.

Өнөөдрийн байдлаар Бээжин хотод нийт 574 км үргэлжлэх 19 шугам ашиглалтад байгаа. Харин энэ жилдээ багтаж нэмэлт 22 шугамыг ашиглалтад оруулснаар нэмэлт 350 км зам нэмэгдэх аж.

Жолоочгүй метроны хувьд дэлхийн 21 оронд 80 орчим шугам ашиглагдаж байгаагаас Ванкувер хотынх хамгийн том нь юм байна.

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …