“Монгол поп” гэгч хөгжмийн шинэ урсгалыг гаргаж ирснээрээ МУГЖ Д.Болд Рок попын ертөнцөд өөрийн ганхашгүй байр суурийг бий болгож чадсан. Харин сүүлийн үед дуучин маань дуулахаас гадна мөнгө олох өөр нэг арга олжээ.
Угийн л сүйхээтэй гэгддэг Д.Болд бизнесын ертөнцөд ч чамгүй амжилт олж хөрөнгөжсөн. Гүйлгээ ухаан сайтай дуучин маань сүүлийн үед мөнгө олох бас нэгэн шинэ арга олжээ. Тэр нь найз нөхдийн хаалттай буюу “VIP PARTY” гэнэ.
Тэрээр ойрдоо найз нөхдийн “VIP PARTY” –ыг зохион байгуулж багагүй орлого олж байгаа аж. Мэдээж түүний үйлчлүүлэгчид нь баячууд бөгөөд Дуртай дуучин, сонсдог хөгжим, дуртай хоол, уух архи дарсныхаа нэрийг гаргаад өгчихөд л хангалттай байдаг гэнэ. Ийнхүү тэрээр тусгай хамгаалалтын дор хаалттай “VIP PARTY” зохион байгуулагч болсон гэнэ. Дуучин маань шинийг санаачлах тал дээр аль ч салбарт нь манлайлагч байж чадаж байна.
Ugluu.mn