Сандэй төвийн нэг ч түрээслэгч хохироогүй

26053167Өчигдөр 22.30 үед  “Сандэй” худалдааны төвд галын талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ. Өчигдөр 22.30 цагт Шуурхай мэдээллийн төвд “Сандэй худалдааны төвд гал гарч байна”. Гэх дуудлагын дагуу гал унтраах гурван анги 22.40 үед гал гарсан обьектод очиход худалдааны төвийн долдугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг хоёр цайны газарт тодорхойгүй шалтгаанаар гал гарсны улмаас сэндвичин хавтангаар барьсан дээвэр шатаж эхэлсэн байжээ.

Галын улмаас барилгын хэсэг газрын дээвэр шатсан ба түрээслэгч нарын бараа шатаж гэмтсэн зүйлгүй гэнэ. Мөн доод давхрууд руу гал ороогүй бөгөөд нэг ч түрээслэгчийн бараа гал болон  утаанд өртөөгүй гэдгийг Нийслэлийн онцгой байдлын ерөнхий албанаас мэдээллээ.

Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …