-Хан-Уул дүүрэг
-Буянт Ухаа-2 хорооллын орон сууцны барилгуудад үйлчилгээний зориулалттай барилга болон үйлчилгээний төвүүд төлөвлөөгүй,
-Буянт Ухаа-1 хорооллын орон сууцны барилгуудын иргэдээс чанаргүй барилгуудыг шалгуулах талаар өргөдөл гомдол нийт 6 иргэнээс ирүүлсэн. Тухайлбал: Хана мөөгөнцөртсөн, цонх сийгдэг, агааржуулалт ажилладаггүй.
-ХУД-ийн 3 дугаар хороо, Атек ХХК-ийн захилгаар баригдсан үйлчилгээтэй, орон сууцны 12 давхар барилга нь архитектур төлөвлөлтийн даалгавар зөрчсөн, давхар нэмсэн, өөрчлөлтийн зураг төсөлд магадлал хийлгээгүй, 2016.10.21-ний өдөр зөрчилтэй барилгын талаар албан бичгийг хүргүүлсэн байтал улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан.
-Хуучин нэрээр НЕТГ-т 2016.09.21-ний өдрийн 02-03/3088 тоот албан бичигт ХУД-ын 3 дугаар хороо, 32 дугаар байрны барилгын чанар муу, дотор заслын ажил, цонх цантдаг, агааржуулалт муу, инженерийн шугам сүлжээний холбоотой зөрчлүүд баталгаат хугацаанд илэрсэн.
-“Женерал таун” хотхоны барилгын баталгаат хугацаа дуусаагүй байхад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар 2016.10.21-ний өдрийн 02-03/3391 дугаартай тоот албан бичгийг НЕТГ-т /хуучин нэрээр/ хүргүүлсэн.
-ХУД-ийн 11 дүгээр хороо, 95 дугаар байранд үүссэн зөрчлийг баталгаат хугацаанд арилгуулах талаар НЕТГ-т 2016.08.16-ны өдрийн 02-03/2709 тоот албан бичгээр,
-ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах Хансвилл хотхоны орон сууцны барилга. 2014 онд ашиглалтад хүлээн авсан. Ногоон байгууламж төлөвлөгдөөгүй байгаа нь “Хот байгуулалтын тухай” хуулийн 12.6.3 дахь заалт /төлөвлөгөөнд хамруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх./ -заалтыг, хуучин нэрээр НЕТГ-ын 2015.04.16-ны өдрийн “хот байгуулалтын тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 02-02/1115 дугаартай албан бичгийг хүргүүлсэн.
-НЕТГ-аас 2015 онд ашиглалтад хүлээн авсан ХУД-ийн 11 дүгээр хороо, 51 дүгээр байрны чанаргүй барилгыг шалгуулах талаар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу шалгахад гадна тохижилтгүй, барилгын 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдсөн байхад зураг төслийн алдаанаас болж, 5 цонх гарч барилгын хийц бүтээцийг өөрчилсөн, зураг төсөлд гадна хаяавч тусгагдаагүй, хог зайлуулах бункерийг айлын унтлагын өрөөний зэргэлдээ төлөвлөснөөр айлуудад чимээ ихтэй, дээврийн ажлыг хангалтгүй хийснээс ус гоождог, барилгын 1-9 давхар хүртэл коридорын дүүргэгч ханууд цууралт өгч хагарсан, зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн 02-07-117/12 дугаартай албан шаардлагыг Газрын даргын 2017.01.13-ны өдрийн 02-01/215 албан тоотоор /хуучин нэр/ НЕТГ-т хүргүүлсэн.
-Баянгол дүүрэг
–Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Алтай” хотхоны орон сууцны 32 дугаар байрны барилга угсралтын ажлын явцад барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн эрх зүйн акт болон УБ ЦТС ТӨХК-аас цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх арга хэмжээ авсан, зөрчил арилаагүй байхад /хуучин нэр/ НЕТГ-аас 2016.03 сард улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан.
-Баянзүрх дүүрэг
-БЗД-ийн 14 дүгээр хороо, иргэн Б.Эрдэнэбатын 85 айлын орон сууцны барилгын гадна дулаан, цэвэр ус, цахилгааны угсралтын ажлыг батлагдаж зөвшөөрөлцсөн ажлын зураг, техникийн нөхцлөөс өөрчилж угсралтын ажлыг гүйцэтгэсэн байхад зөрчлийг арилгуулалгүй улсын комиссоор ашиглалтад хүлээн авсан. Зөрчлийн талаар улсын ахлах байцаагчийн 2015.11.11-ний өдрийн “Хяналт шалгалт хийсэн тухай” 02-01-023/1877 дугаартай дүгнэлт гаргасан боловч иргэн Б.Эрдэнэбат дүгнэлтийг эс зөвшөөрөн цуцлуулах талаар шүүхэд гомдол гаргасан.
-БЗД-ийн 16 дугаар хороо, “Их наран өргөө констракшн” ХХК, “Алъянс проперти групп” ХХК-ийн захиалгаар барьсан орон сууцны 12 давхар барилгын гадна тохижилтын ажил дуусаагүй, ногоон байгууламж хийгдээгүй, орох гарах гол хаалганы шатны плитаны ажил дуусаагүй, дээврийн ажлыг зургийн дагуу гүйцэтгээгүй байхад 2017.01.19-ний өдрийн 2017/27 дугаартай улсын комиссын актаар хүлээн авсан.
–Чингэлтэй дүүрэг
– ЧД-ийн 04 дүгээр хороо, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны цахим архивын барилга угсралтын ажлыг “Нийслэл өргөө” ХХК нь дутуу гүйцэтгэсэн байхад 2015 онд улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан.
-Сонгинохайрхан дүүрэг
– СХД-ийн 29 дүгээр хороо, иргэн М.Оюун-эрдэний захиалгаар баригдсан 9 давхар орон сууцны барилгыг гадна зам талбай, автомашины зогсоолгүй, тохижилтгүй, ажлын зургийг өөрчилж, хогийн бункерийг айлуудын унтлагын өрөөний хананд байрлуулсан зэрэг зөрчилтэй барилгыг 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2013/416 дугаартай актаар ашиглалтад хүлээн авсан, иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу шалгаж, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 02-07-90/469 дугаартай албан шаардлагыг хүргүүлсэн. Гадна зам талбай, тохижилт хийх газрын асуудал шийдэгдээгүйгээс зөрчил арилаагүй.
-СХД-ийн 6 дугаар хороо, “Ардчилалын гэгээ” ХХК-ийн захиалгаар “Миний Сайншанд” ХХК-ийн барьсан орон сууцны 15 давхар 3 блок барилгыг 2015 оны 08 дугаар сарын 03 ны өдөр улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан, иргэдээс ирүүлсэн гомдлыг судалж шалгахад дээврийн ажлыг дутуу хийсэн, хана таазны уулзвар хэсгээр цанталт үүссэн, цонхны резинэн жийргэвчээр дулаан алддаг, мөөгөнцөр үүссэн, ханы обой хуурсан, шатны хонгилын цэвэр агаар өгөх систем, лифтны агааржуулалт ажилладаггүй, угсралтын ажил дутуу, зоорийн давхрын заслын ажил хийгдээгүй, ашиглах боломжгүй, хонгилд байрлах инженерийн шугам сүлжээний босоо шугамын хаалт хашлагыг чанарын шаардлага хангахгүй материалаар хийсэн, аянга зайлуулагч бүрэн хийгдээгүй, хог зайлуулах бункер шийдэгдээгүй зэрэг.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар