Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Хүндэтгэлийн лекц”-ийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), Философийн ухааны доктор (Ph.D.), Профессор Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н. Лүндэндорж “ҮНДСЭН ХУУЛЬ БА ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ” сэдвээр уншив. Дээрхи үйл ажиллагаа Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны жишиг танхимд болов.
Хүндэтгэлийн лекцэнд Улсын дээд шүүхийн шүүгчид, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Нийслэлийн давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчид, дүүргүүдийн тамгын газрын дарга нар болон шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ШЕЗ