Butterfly

Зүүдний тайлал З-Ө үсэг

Жирэмслэлт 
Өөрийгөө жирэмсэн болсон байгаагаар – Хувь хүнийхээ хувьд болон хувийн амьдралдаа  өсөж, дэвжиж байгааг харуулдаг. Магадгүй та энэ тухай  ярьж, шууд эхлэхэд бэлэн биш байж магад. Түүнээс гадна жирэмслэлт шинэ санаа, төсөл, зорилт бий болох эсвэл шинэ өөрчлөлтийг зөгнөдөг.
Та үнэхээр жирэмсэн байгаад ийм зүүд зүүдэлвэл – Сэтгэлийн түгшүүртэй байгааг илтгэнэ.

З ҮСЭГ

Загас

Цэвэр усанд байгаа загас – Хувь заяа танд өгөөмөр загнана.
Үхсэн загас – Гуниг зовлон гарз хохирлыг харуулжээ.
Залуу эмэгтэй амьд загас – Ариухан сайхан хайр дурлалтай учирна.
Загасны тор бариад ус руу явж байвал – Овсгоо самбаагаараа тун удахгүй сайн сайхан байдалд хүрч чадна.
Юу ч барьж чадалгүй ганзага хоосон буцаж байвал – Таны хүсэл мөрөөдөл талаар өнгөрнө.
Загасны тор урагдаж цоорсон байвал – Харамсан халаглах зүйл гарна.

Загас идэж байвал – Хvvхэдтэй болно.
Загас барьж байвал – Хайр дурлалтай учрах, хүнд сорил шалгалт болно.
Бараан өнгөтэй загас зvvдэлбэл – Найз нөхрийн харилцаа тасарна.
Зам – Yхэх буюу цэрэгт мордох
Зөгий – Амжилттай, ашигтай гэрээ хэлэлцээр хийх нь.
Зургаа авахуулж байгаагаар – Гэр бүлийн уур амьсгал таагүй болох, үл итгэлцэл үүснэ

Зүү – Аюулд учирна.
Зэгс, хулс – Ажил үйлс тань амжилттай бүтнэ.
И ҮСЭГ
Ирвэс
Ирвэс хараад айж байвал – Гэрээ хэлцэл /ажил хэргийн болоод гэрлэлтийн/ гэнэт цуцлагдаж болзошгүй бөгөөд үүний шалтгаан нь таагүй явдал тохиолдсонд оршино.
Алагдсан, ялагдсан ирвэс – Ажил хэрэгт амжилт гарч баяр хөөртэй байна. Ойр дотныхны хувьд ч хэтийн төлөв сайн байна.
Ирвэс танд аюул учруулахаар байвал – Ажил хэрэгт хүндрэл гарна. Бусад хүмүүс танд өгсөн амлалтаасаа буцна.
Ирвэсний архирахыг сонсоод айдас төрж байвал – Орлого багасаж байгаа тухай мэдээ таны сэтгэлийг зовооно. Та бусдын үздэгээс тэс өөрөөр зүтгэж магад.
Айхгүй байвал – Бодит байдалд аюул бага байна.
Ирвэс, муурыг алахгүй бол – Хорон санаанд өртөхийн дохио болдог.
Ихэр хvмvvс
Ихэр хvмvvсийг
 – Эргэлзэж тээнэгэлзэн /зөв замыг зvдэрч байж олно/, аль нэгийг нь сонгох шаардлагатай.

Л ҮСЭГ
Лусын дагина – Хувь заяанд өөрчлөлт гарна.

М ҮСЭГ
Машин
Машинд суувал – Биелэхгүй мөрөөдөл.
Машинаар явж байвал – Цаашдын зам чинь богинохон.

Могой
Могой – Сэрэмжтэй бай, таны дайснууд хорлохоор зэхэж байна.
Могой барьж байна – Элдэв хэл амнаас зайлсхийж чадна. Эсвэл дайснууд тань танд хор хүргэж дөнгөхгүй.
Могой алж байна – Та өөрөө ч мэдэлгүй дайснуудаасаа сална.
Могой араас чинь хөөвөл – Санасан ажил сэтгэлчлэн бvтнэ
Могой бие ороож байна –  Насны ханьтайгаа учирна.
Могой мушигралдаж байвал – Ажил явдал удааширна.
Могойнд хатгуулбал – Хэл аманд орооцолдоно. Болзошгүй аюул болон гай зовлонгоос айсан таны айдас, сэтгэлийн хямралыг харуулж байдаг.
Ногоон могой – Харьцаа тасарна, золгүй тохиолдол.
Могойн чуулгантай таарвал – Олз омогтой байна.
Морь – Гэр бүлд амжилт, ажил төрөл сайжрах.
Мөнгө (металл) гартаа барих – Хэрүүл, заргын ажил ундарна.
Мөөг – Таагүй явдал тохионо.
Муур харах – Та түүнийг алж чадахгүй эсвэл нүднээс далд ортол хөөж чадахгүй аваас зовлон ирнэ.

Тан руу дайрч байвал таны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийг булаан авахын тулд юу ч хийхээс сийхгүй дайснууд гарч ирэхийг харуулж байна. 

Муурыг хөөж чадвал маш том саад бэрхшээлийг даван туулж, нэр хүндээ өндөрт өргөн хувь заяа танд нааштай хандана. 
Туранхай, өрөвдөлтэй, халтар муур зүүдлэгдвэл таагүй мэдээ хүлээж авахад бэлэн бай. Таны найз нөхдийн нэг нь өвчилсөн тухай мэдээ авч магадгүй ба хэрвээ зүүдэндээ муурыг хөөж чадвал таны найз эдгэрнэ. 

Муур дуугарахыг сонсвол таны хуурамч нөхөр таныг хорлохын тулд юу ч хийхэд бэлэн байна.
Мууранд маажуулчихлаа зүүдэлвэл таны бий болгох гэж өч төчнөөн цаг зав, хөдөлмөрөө зариуулсан зүйлийг дайснууд танаас түвэггүй булаан авна. 
Залуу эмэгтэй муур эсвэл муурын зулзага тэвэрч байна – Ёс суртхуунд харш зүйлд оролцох нь.

Мухлаг тэрэг

Мухлаг тэргээр явж байна – Гэнэтийн зочид ирсэн нь таныг сайхан аялалаас татгалзахад хүргэнэ.
Мэлхий 
Мэлхий баригдсаныг харвал та өөрийн эрүүл мэндээ анхаардаггүй бөгөөд үүнд танай гэрийнхэн санаа зовдог гэдгийг харуулж байна. 

Өвсөн дотор мэлхий байхыг харвал нууцыг тань хадгалж, сайн санааны үүднээс зөвлөгөө өгч чадах сайхан найзтай болно гэсэн үг. 
Маш том мэлхий харвал ийм зүүд зүүдэлсэн эмэгтэй хүний хувьд дагавар хүүхэдтэй хүнтэй гэр бүл болох ба хүүхдэд нь асаргаа их шаардлагатай болох юм байна. 
Мэлхий идэж байна – баяр хөөр төдөлгүй сарниж, зарим нэг хүмүүсийн харилиаанаас тиим ч их ашиг тусыг олж чадахгүй.

Мэнгэр, хий ханиалгах
Хий ханиалгадаг болж – Ойр төрлийн хүн өвдсөн нь таны төлөвлөгөөний биелэлтэнд саад болно. 
Хий ханиалган, зовлонтой байна – Хэтийн төлөв эргэлзээтэй байсан ч та эртнээс хүссэн зүйлээ олж авах гэж хичээх болно.

Мэргэлэх, таах

Зүүдэндээ мэргэлж байхыг харвал ямар нэгэн хойшлуулшгүй чухал ажил таны сэтгэлийг зовоож байна. Гэвч тэр ажлаа дуустал нь хийх гэсэн шийдвэрээ анхааралтай авч үзээрэй. 
Хэрвээ залуу эмэгтэй ийм зүүд зүүдэлвэл тэр хоёр хүнээс нэгийг нь амьдралынхаа ханийг болгох сонголт хийх хэрэгтэй болно. Хувь заяа түүнд ийм сонголт хийх үүрэг өгч дээ. Энэ сонголтоо хийхдээ зөвхөн өөрийн зөн билиг, эрүүл саруул ухаанд л найдах хэрэгтэй.


Мэс засал

Мэс засал хийж байхыг үзэх – ажил хэргийн түншийн зүгээс танд дарамт үзүүлнэ. Залуу эмэгтэйн хувьд ийм зүүд нь та өөртөө зохих ёсны халамж, анхаарал тавьж чадахгүй бол нилээн ноитой өвчин тусч болзошгүйг харуулж байна.


Мэс заслын багаж хэрэгслүүд

Мэс заслын багаж хэрэгсэл харах – найзынхаа даруу бус загнаснаас болж та маш эвгүй байдалд орно.
Н ҮСЭГ

Hавч – Аз жаргал ирэхийг, бизнес сайжрахыг зөгнөдөг. 
Гандсан навч санаа сэтгэлийг зовоон тарчлааж байгаа асуудлын талаарх таны итгэл, найдвар хуурамч болоод бүдэг бадаг таамаглалтай байгааг харуулна. 
Залуу эмэгтэй гандсан навч зүүдэлвэл сүйт залуу нь түүнийг хуримлахаасаа өмнө хаяж явна. Заримдаа ийм зүүд үхлийг ёрлох нь бий. 
Навч шинэ бөгөөд ногоон бол залуу эмэгтэй хөрөнгө өвлөн авч, баян чинээлэг, амжилтанд хүрсэн хүнтэй гэрлэнэ. 

Толгой дээрээ, хәл доороо алтан навч зүүдэлвэл таны ирээдүй хэний ч атаархлыг төрүүлмээр үнэхээрийн сайхан байна.

Нагац, эгч

Залуу бүсгүйн хувьд нагац эгчийгээ зүүдэндээ харах нь өөрийн ямар нэгэн үйлдлийн төлөө эрс буруушаагдах, түүнээс үүдэн сэтгэлээр унахын шинж тэмдэг болдог. 
Хэрвээ нагац эгч нь сэтгэл санаа өндөр, инээмсэглэсэн дүрээр зүүдэнд нь орж ирвэлбагахан зөрчилдөөн арилж, сэтгэл хангалуун болно.
Найз нөхөд
Найз нөхдийгөө эрүүл чийрэг, аз жаргалтайгаар зүүдэлвэл сайн мэдээ хүлээж авна. Магадгүй та удахгүй өөрийн хайрлан хүндэтгэдэг хүнтэйгээ уулзаж болох юм. Найзыгаа сэтгэлээр унасан байхыг харвал өвчин, шаналалыг илтгэж байна. 
Хэрвээ та найзыгаа амьтны дүрээр харж байвал дайснууд чинь удахгүй таныг ойрын хүнээс тань салгана. 
Хэрвээ найз чинь тод улаан өнгийн хувцас өмссөн байвал ойр дотныхныхоо төлөө түгшиж, санаа зовно. 
Өндөр байр сууринд байдаг найз нөхрөө зүүдэлвэл бодож санаж явдаг олон зүйлээ гүйцэлдүүлэх бөгөөд та хэзээд шударга үнэнч хэвээрээ байна. 
Хэрвээ түүнийг тээр дор байгааг харвал асар их амжилтанд хүрээд та хуучин анд нөхдөө тоомсорлохгүй байхыг харуулж байна.
Намаг – Уйлна.
Нар – Газар ухна.
Нарсан ой зүүдлэвэл түймэр гарна.
Нарийхан, бартаа саад ихтэй жимээр явж байна – Амжилт буурч, таагүй мэдээ дуулна.
Нисэж явна – Амжилтанд хvрэх.
Ногоон мод зүүдлэвэл хүнд сэтгэлтэй болно.
Ногоон нуга зүүлэвэл жарган баясана.
Нохой
Нохой– Андтайгаа учрах.

Хуцаж байгаа нохой – Аюултай агаад хорон санаат хүнтэй хэрэлдэнэ.
Зүгээр нохой – Ашиг хонжоо олно.
Нохойтой тоглож байна – Сэтгэлд таатай яриа өрнүүлнэ.
Нохойд уруулбал – Хэн нэгэн танаас урвана. Ойрын үед ажил хэргийн түншүүдтэйгээ ч тэр гэр бүлийн хүнтэйгээ ч адил эв зүйгээ олоход хэцүү байна.
Дайрдаг нохой– Бүтэлгүйтэл, сөрөг талынхны хорт ажиллагаа.
Эрх нохой – Амжилт, үнэнч нөхдийг харуулна.
Сайн үүлдрийн нохойтой байна – Хангалттай хөрөнгө цуглуулж чадна. Хээнцэрлэн гангалах дуртай, хөнгөмсөг залуу амраг.
Эрүүлч нохой таны мөшгиж байна – Хорхой хүргэсэн зүйлд татагдах нь зөвхөн сүйрлийг л авчирна гэдгийг сануулжээ.
Туранхай, халтар нохой – Маш их азгүйтэл эсвэл өвчин таныг хүлээж байна.
Нохой хуцах чимээ – Таагүй мэдээ дуулдана.
Танай гэрт анч нохой байна – Ажил хэргийн нэн таатай байдал.
Том нохойноос айж байна – Бүхнийг сөрөн, ажил, амьдрал дундаж хэмжээнээс дээш гарна.
Таны ард нохой архирч байхыг сонсох – Таны сонирхолд далд саад учрах нь. Заримдаа ялагдлыг харуулах ч энэ зүүд нь идэвхитэй эсэргүүцэн тэмцэх байдлыг харуулдаг.
Муур нохой, бие биен лүүгээ гэнэт дайралцаж байгааг харвал – Зүрх сэтгэлийн асудал таагүй байна.
Зодолдож байгаа муур, нохой руу ус цацаж байвал – Сайн зүүд.
Цагаан хав нөхөрсгөөр таны тойрон эргэлдэж байвал – Ажил болон амьдралын асуудалд их аз хүлээж байна.
Олон толгойтой нохой – Олон ажил зэрэгцүүлэх хэрэггүй.
Галзуу нохойд хөөгдөж байна – Тэмцэлд ялахын тулд маш их зүрх зориг гаргах хэрэгтэй болно.
Түүний алж эсвэл хөөж байвал – Сайн зүүд.
Нохой нь могойг хэрхэн алахыг харж байвал – Маш сайныг илтгэсэн зүүд юм.
Нүцгэн бие 
Өөрийгөө олон хүний нүдэн дээр нүцгэн байгаагаар – Сул дорой  байдал болон өөртөө итгэх итгэлгүйг харуулна. Танд ямар нэгэн том нууц байгаа болохоор бусад хүмүүс мэдчих вий гэдгээс айж байна. Магадгүй та чухал шийдвэр гаргахаас айж байгаа.
О ҮСЭГ
Од – Садантайгаа уулзах.
Олон бөөс  – Таагүй явдал тохиолдоно.
Олс – аливаа асуудалд, ялангуяа ажил хэргийн асуудалд амжилт олохын илэрхийлэл. Залуу эмэгтэйн хувьд тэр бүдрээд олсны тариалангийн талбайд уначихлаа – хайрттайгаа маргалдан хагацаж салах юм байна.
Оймс – Та замбараагүй хүмүүстэй нийлж, сэтгэл хангалуун байна. 
Оймс нэхэж байна – Гачигдал, ядуурал нүүрлэнэ.
Эмэгтэй хүн зүүдэндээ өөрийнхөө оймсыг элэгдэж хуучирсан эсвэл урагдсан – хөнгөн хуумгай загнасандаа зэмлэн буруушаагдана. 
Маш гоёмсог оймс өмсөж байна – тэр эр хүний халамжинд ухаанаа алдаж болзошгүй
Эмэгтэй цагаан оймс өмсчээ – сэтгэл гонсойлгох зүйлээс, өвчин эмгэгээс сэргийлэх хэрэгтэй
Онгод орох – удаан уулзаагүй найз, нөхөртэйгээ баяртайгаар уулзалдана. 
Түгшүүртэй зүйл таны сэтгэлийг догдлуулах, хөөргөж байна – гашуудал хүлээж байна.
Онигоо ярьж байна – та оюун ухаантай, хөгжилтэй хүмүүсийн хүрээнд байхыг илүүд үзэх ба таны ажил хэрэг өөр шиг чинь найдвартай тогтвортой байна. 

Эмэгтэй хүн онигоо сонсож байна – адал явдал хайсан хөгжилтэй хүмүүсийн хүрээнд орох юм байна.
Оёдол үйл эрхэлж байна – Уй гашуу тохиолдож болзошгүй бололтой.
Ор дэр
Ор дэвсгэр цэвэрхэн, цагаан байвал – тайван байдал түгшүүрээр солигдож санаа зовох зүйл гарч ирнэ. 

Ор дэрээ хурааж байна – удахгүй шинэ найзтай, сэтгэлд таатай хийх зүйлтэй болохын шинж. 
Урьд өмнө нь байгаагүй өрөөний оронд байна – найз нар тань гэнэт хүрч ирнэ. Өвчтэй хүн өөрийгөө оронд байна – өвчин нь улам хүндэрч газар авахын шинж юм.

Задгай газар, агаарт ор дэвсгэр засаад хэвтэж байна – танд сайхан ажил, алба олдож өөрийн байр байдлаа дээшлүүлэх боломж бий болно. 
Найз нөхрийгөө царай нь маш их цонхийчихсон орондоо хэвтэж байгаа – сонин хачин явдал болох ба таны найз нөхөд үүнд сэтгэл дундуур байна. 
Эх хүний хувьд хүүхдээ оронд нь байгаа– тэр удаан өвчлөх хүнийг асарч сувилан санаа тавих хэрэгтэй болох юм байна. 
Ер нь өөрийгөө оронд орсноор зүүдэлсэн хүн – өвчлөх эсвэл түүний амьдралын ердийн урсгал ямар нэгэн эмгэнэлтэй явдлаар тасалдана.

Оргил, орой
Ямар нэг зүйлийн хамгийн өндөр цэг буюу оройг харвал – төлөвлөж зорьсон зүйл хүссэнээр цэцэглэн өрнөж, сайн сайхан байдалд хүрэхийн билэгдэл болно. Түүнчлэн найз залуу, бүсгүйгээ зөв сонгохын шинж.

Ордон
Ордонгоор зугаалж, тэгээд тэнд ямар ч сайхан зүйл олж харахгүй байвал – таны хэтийн төлөв мэдэгдэхүйц тэлж та шинэ цол, хэргэм авч чадна. 
Ордонд хоорондоо ярилцаж, бүжиглэж байгаа сайхан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг харвал– ашиг орлоготой, таатай орчин, хүрээлэлд орохын илэрхийлэл. 
Дээд зиндааны үдэшлэг цэнгүүнд оролцогч нь байна х- тэр нөхөрт гарах эсвэл хамаатан садныхаа хүний өгөөмөр сэтгэлийн ачаар нийгэмд өндөр байр суурь эзэлж чадна. Ийм зүүд нь ихэвчлэн төөрөгдөлд оруулсан хуурмаг байдлыг харуулдаг ба нөхцөл байдал нь хязгаарлагдмал залуу эмэгтэйн хувьд түүний хий хоосон мөрөөдөлд автаж байгааг харуулдаг. Хуурамч нэр төр хайхын оронд үнэнч шударга хөдөлмөрлөн, ээж болон найз нөхдийнхөө сайн санааны зөвлөмжийг дагах нь дээр гэдгийг түүнд сануулжээ.

Орлого
Орлого авч, хөрөнгө эзэмшиж байна
 – та хэн нэгнийг хуурч тэгснээрээ найз нөхөд болон гэр бүлийнхэндээ хүндрэл учруулна. 
Хамаатан садны нэг нь орлого олж байна – танд амжилт ирэхийн билэгдэл. 
Эмэгтэй хүний хувьд орлогоо алдаж байна – амьдралд нь сэтгэл гонсойх зүйл гарахын шинж. 
Таны орлого бага, хүрэлцээгүй байна -төрөл садан болон найз нөхөдтэйгээ таарамж муутай байхын дохио. 
Орлогын өчүүхэн хэсэг нь л танд ноогдож байна -амжилт түр зуурхан дайраад өнгөрөх ба хүлээж байснаасаа багыг олно.

Оромж, хоргодох газар
Хоргодох газар барьж байвал
 – та муу хүмүүсийн довтолгооноос зугтаж чадна. Орогнох газар хайж байвал – та ямар нэгэн луйврын хэрэгт буруутгагдах ба өөрийгөө зөвтгөхийг оролдоно.

Орчуулагч
Өөрийгөө орчуулагч
 – ихээхэн ашиг олно гэсэн тооцоо чинь алдаатай байхыг харуулна.

Ө ҮСЭГ
Өвдөж эмзэглэх
Өвдөж байна – Хэт мэдрэмтгий, эмзэг сэтгэлтэй байж амьдралаа хvндрvvлэх.
Юу нь ч юм өвчтэй байх – Амьдралдаа санаа зовж тvгших юм ихтэй байх.
Өвчтэй хvн эргэж тойрох – Баяр баясгалан.
Өндөг – Хэрүүл

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …