Төв Гандан хийдийн Идгаачойнзинлин дацанд дөрөвдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Лусын бумбаны их тахилга болно.
Монголчууд нутаг орондоо өлзий хутгийг оршоох, шинээр овоо босгох, дуган сүм барих, хот балгадын шав тавих зэрэг үйлд лусын бумбыг хэрэглэж ирсэн уламжлалтай билээ.
Энэхүү бумбыг бүтээхдээ жажүд бумзай болон адистэдтэй үрэл зэрэг газар лусын эздийг баясгах эд зүйлүүдийг бүрдүүлэн хийж арван зүгт оршин буй Лам, Ядам, Ханд, Чойжонгийн адистэдийг шингээн адистэдлэн цувралтгүй рашааны мөн чанарт эрдэний гуу сан болон бясалган бүтээдэг.
Сүсэгтэн олон та бүхнийг Лусын бумбаны их тахилгад хүрэлцэн ирэхийг урьж байна.