Матар: Энэ сард эмэгтэй матрууд эрүүл мэнддээ онцгой анхаарал тавиарай. Гал түймрийн болон гэнэтийн осол аваараас болгоомжил. Хөндлөнгийн нөлөө болчимгүй үйлдлээс болж санхүүгийн алдагдалд орж болзошгүй байна. Бусадтай харилцах харьцаандаа анхааралтай байхгүй бол эвгүй байдалд орж болзошгүй. Согтууруулах ундаанаас татгалзан спортоор хичээллэ. Алс холын аялал зугаалганаас татгалзан түр хойшлуул. Учир нь од эрхэсийн таагүй нөлөө байна. Эрүүл мэнддээ сайн анхаарч чадвал сарын сүүлээр бие болоод сэтгэл санааны эрч хүч өндөр байна. Бичиг баримтаа сайтар цэгцлээд шинэ ажил эхлэхэд таатай.
Бумба: Сарын эхээр хүнд хэцүү өдрүүд үргэлжилсээр байна. Аливаа арилжаа наймаа хийх гэж байгаа бол албан ёсны борлуулагчаас эсвэл дэлгүүрээр үйлчилүүлэх нь чухал. Хумхынхан алдаатай наймаа хийх юм уу хуурамч бараа авах эрсдэл өндөртэй байна. Харин сарын 2 дахь арав хоногоос байдал дээрдэж ажил хэрэгч тооцоотой байж чадсан нь ашиг орлого олох болно. Найз нөхдөөс ирсэн гуйлтыг зөвшөөрөх эсэх нь таны дотоод мөн чанартай холбоотой. Та хэнд тусламжын гараа сунгахаа сайн мэдэж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн асуудлаар хууль хяналтын байгууллагаас авах гэсэн тусламжаа авч чадна. Хайртай хүмүүс аль болох цагийг хамт өнгөрөөхийг хичээ. Олон хүнтэй газраас хол байж бясалгах, өөрөө өөрийгөө олж авах зүйлд цагаа зарцуул.
Загас: Ямар нэгэн ажил хэргийн холбоо тогтоох гэрээ контракт үйлдэх гэж байгаа бол энэ бүхнийг сарын эхээр амжуулаарай. Аливаа хууран мэхлэлтийн золиос болохоос өөрийгөө хамгаал. Хүүхдүүдээсээ болоод багагүй стрест орно. Аливаад хүлээцтэй хандаж хүүхдүүдийнхээ юу хүсч байгааг ойлгохыг хичээ. Хайр сэтгэлийн харилцаа туйлын эмзэг байна. Салах эсвэл үл салах нь зөвхөн загаснуудын гаргасан шийдвэртэй нягт холбоотой байх тул амьдралаа авч үлдэх эсэхэд загасныханы ухаан л мэднэ. Харин сарын сүүлээр хойш тавьсан ажил хэрэг амжилттай шийдэгдэх юмуу сэтгэл зовоож байсан асуудал намжина. Ажил хэргийн ашигтай санал хүлээн авах шинэ танилтай болох зэрэгт таатай.
Хонь: Сарын эхээр хониныхон Хувиа хичээснээсээ болоод ойрхон байсан зорилгодоо хүрэх замаасаа хазайна. Хэн нэгнийг хуурах гэж оролдох хэрэггүй. Зарим хамтрагчид тань урьдынхаасаа илүү хатуу чанга байж болно. Эцэг эх хониныхон хүүхдийнхээ юунд илүү дуртай, авьяастайг олж хөгжүүлэхийг хичээ. Үйл хөдлөл, бодол санаагаа мэдэрч, өөрийн зорилгодоо хүрч, аз жаргалтай хүн болохдоо цаг гаргахыг хичээ. Хонины ордны сурагчид багш нартайгаа холбоо тогтоож, ямар нэг хичээлдээ илүү хичээх хэрэг гарчээ. Сэтгэл хоёрдож, юу хийхээ мэдэхгүй байх үед найз нөхөд тань л танд туслах тул тэдэнтэй ойр бай. Од гарагсын нөлөөгөөр хүний тав тухтай байдал, хувийн аюулгүй байдлын асуудлуудыг шимтэн сонирхох болно. Ганц бие хониныхоны хувьд гэнэтийн урилга хайрын холбоог эхлүүлэх ба харин хосуудын дунд хуучирсан сэтгэл амтагдана.
Үхэр: Сарын эхээр үхрийнхэнийг романтик уулзалт юмуу гэнэтийн баярт мэдээ хүлээж байна. Бизнесийн сарлбарт ажиллагсад ажлаа солих эсвэл амрах талаар идэвхийлэн бодож эхэлнэ. Үнэндээ од эрхэс үхрийнхэнийг эрхэлсэн ажилдаа тууштай байж аливаад хүлээцтэй байхыг сануулж байна. Ганц бие үхрийнхэн хайр дурлалтайгаа учирна. Мэдээж үүнийг удаан үргэлжлүүлэх эсэх нь нумынханаас шалтгаалахгүй болохоор болгоомжтой байхад илүүдэхгүй. Санхүүгийн байдал тогтвортой байна. Гэхдээ сарын сүүлээр боломжийн ашигтай ажлууд ар араасаа орж ирнэ. Хүүхдүүд хичээл номондоо анхаарлаа хандуулж амралтын байдлаасаа гарахад хэцүү байх болно.
Ихэр: Сарын эхээр ажил хэрэгтээ үсрэлт ахиц гаргах магадлал өндөр байна. Албан тушаал ахих магадлалтай боловч ажил дээрх уур амьсгал таатай байхгүй байна. Гэвч ирээдүйгээ өөдрөгөөр хар. Арилжааны гэрээ хэлцэл хийхдээ үзэл санаа нийлдэг хүмүүсээ татан оролцуулвал таатай байна. Уран бүтээлчид эрч хүчээ бүрэн дүүрэн ашиглавал амжилтанд хүрнэ. Хосууд харьцаан дахь хууран мэхлэлтээсээ болж бодлогогүй ширүүн үйлдэл хийж болзошгүй. Дотны хүнтэйгээ харьцахдаа хурц эмзэг сэдэв хөндөхгүй байхыг сануулж байна.
Мэлхий: Сарын эхээр сүм хийдэд очин оюун санааны эрэл хайгуул хийхэд таатай байна. Гэр бүлдээ анхаарал тавьж цаг гарга. Амралт аялал жуулчилалаар явахад таатай. Гэхдээ архи дарс бүү хэрэглээрэй. Ганц бие мэлхийнхэн ирээдүйн итгэлт ханьтайгаа учирах магадлал өндөр байна. Болзошгүй зарлага ба бодит орлогоо тооцоол. Амьдрал танаас эрүүл ухаан тэвчээртэй байхыг шаардаж байна. Сарын сүүлээр зугаа цэнгэлээс аль болох хол байж хоол хүнсэндээ анхаарал хандуул. Хайртай хүмүүсээ түгшүүртэй байдалд ороход нь өөрийн өмөг түшиг нөмөр нөөлөгөө тод харуулах боломж гарна.
Арслан: Сарын эхээр та ажил хэрэгч тооцоотой байж чадвал ажил хэргийн уулзалт хэлэлцээрүүд амжилттай болж ашиг орлого авчирна. Таны амьдралд таатай өөрчлөлтүүд гарах хэдий ч дотны хүмүүстэй холбоотой сэтгэл түгшээсэн асуудлууд олноороо гарч магад. Арслангийнхан эрүүл агаарт алхаж агаарт хүчний ажил хийх зэрэг нь сайн. Эрүүл мэнддээ анхааралтай хандаж эмчид очиж зөвлөгөө ав. Ажилаар болон амин хувиараа гадагш явахгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Сарын сүүлээр чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Гэнэтийн нөхцөл байдал эсвэл шинэ танил таны амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэхийг үгүйсгэхгүй. Хайр дурлалын асуудалд азтай байна.
Охин: Сарын эхээр охиныхон хайр дурлалын асуудалд болгоомжтой ханд. Хувийн амьдрал таагүй байх магадлалтай. Бусадтай эелдэг зөөлөн харьцаж бардам түрэмгий бүү аашил. Харин удтал хуримтлагдсан асуудлаа шийдэхэд анхаарлаа хандуул. Өөрийн ажиллах чадвараа ашиглаж олон зүйлийг амжуул. Сарын сүүлээр шинэ танилтай болох эсвэл хуучин найз нөхөдтэйгөө уулзаж сэтгэл санаагаа өөдрөг байлагах нь. Сүүлийн үед танаас салаагүй мөрөөдлөө биелүүлэх боломж гарч ирнэ. Хуучин эхлүүлсэн ажлаа дуусгахад таатай үе байх болно.
Жинлүүр: Ихээхэн хүч цаг зарцуулж байж ажлын амжилт гаргана. Аливаа асуудалд цаг алдалгүй хариу арга хэмжээ авч чадвал санхүүгийн алдагдалаас зайлсхийнэ. Унаган авъяас нягт нямбай байдлынхаа хүчээр хүндрэлтэй асуудлыг даван туулна. Уран бүтээлч жинлүүрийнхэний хувьд оюун санааны эрэл хайгуул хийхэд таатай байна. Сарын дундуур эрсдэлтэй бизнест хутгалдсанаар санхүүгийн алдагдал хүлээх магадлалтай. Өөрийн дутагдалтай муу талуудаа бүү өөгшүүл. Бясалгал хийж буяны үйл ажиллагаанд оролц.
Хилэнц: Од эрхэсийн нөлөө сарын эхэнд хилэнцийнхэнийг ивээх болно. Үүнийг хамгийн л авхаалжтай нэгэн нь л ашиглаж чадна. Дийлэнх нь боломжийг ашиглаж чадаагүйгээсээ болж санхүүгийн хүндрэлд орж болзошгүй тул төсөвтөө анхаарлаа хандуул. Салхинд гарах аялалд явах зэрэг нь онцгой нэгэнтэй учруулж амьдралыг өөр өнцгөөс нь харах боломжийг олгоно. Харин сарын дундаас уран бүтээлч хилэнцүүд авъяас чадвараа нээн харуулна. Эмэгтэй хилэнцийнхэний өвөрмөц сонин зүйлд тэмүүлэх хүсэл нь таагүй үр дагаварыг дагуулах болно. Хүүхдүүд болон эцэг эхтэй холбоотой цоо шинэ хүндрэл гарч хилэнцийнхэнийг багагүй сандаргах нь. Гэхдээ бүх зүйл тун удахгүй байр байрандаа орно.
Нум: Эмэгтэйчүүд сарын эхээр мөрөөдлөө биелүүлж хувийн амьдралдаа амжилт олно. Ажил хэргийн уулзалт гэрээ хэлцэлүүд амжилттай болж ашиг орлого авчирна. Хойш тавьсан ажил хэрэг амжилттай шийдэгдэх юмуу сэтгэл зовоож байсан асуудал намжин нэг тийш болно. Ойр дотныхоны дунд гарсан маргаан нь нумынханы сэтгэл санаатай шууд холбоотой. Сэтгэл хөдлөлөө хянаж байхыг од эрхэс зөвлөж байна. Хэрүүл маргаанд сэтгэлийн хөдлөлөөр бус ухаалаг арга эрүүл саруул сэтгэлгээгээр ханд. Нумынхан үр хүүхддээ тавих анхаарлаа нэмэгдүүлэхгүй бол тэднийгээ алдахад хүргэх ноцтой нөхцөл байдал хүлээж байгааг гараг эрхэс анхааруулж байна.