Эрүүгийн 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 04 дүгээр сарын 10-14-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 7 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 19 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Харьяаллын дагуу 1 гомдол мэдээллийг шилжүүлсэн бол ажиллагаанд одоогоор 19 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 1 эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлж одоогоор 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 2 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.

Эх сурвалж:АТГ

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …