Өрсөлдөх эрхийг нь хязгаарласан гэж үзэж цэцэд хандав

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалтын зохицуулалт нь өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилснаас бусад хуульчдын Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан албан тушаалд өрсөлдөх эрхийг хязгаарласан гэж иргэн П.Оюунчимэг үзжээ. Тиймээс дээрх хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор  тэрбээр Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Түүний ирүүлсэн өргөдлийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

Санал болгох мэдээ

Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр “Азийн бүс нутгийн хүрээлэн буй орчны …